Хэн юу гэв №1
[1 February 2010 | Ес далан зургаа]
“Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн юу гэв?” булан өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вебсайтуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг шүүрдэж, сонирхолтой ишлэлийг цуглуулдаг билээ.Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт 2009 оны 10-р сарын 20Бид хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласны төлөө ямар нэгэн урамшуулал авахгүй.
Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэн Г.Арслан 2009 оны 10-р сарын 22Би өөрийн өсч төрсөн дүүрэгтээ нэр дэвшсэн тул яагаад ч 300 хүний санал авсан байх ёсгүй.
Долдугаар сарын 1-нд амь насаа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр 2009 оны 10-р сарын 23Төр иргэдээ буудаж хөнөөчихөөд уучлал гуйхгүй байна.
“Өнөөдөр” сонины тэргүүн нүүр 2009 оны 10-р сарын 26Монголд болох [Louis Vuitton-ийн нээлтийн] ёслолд [Женнифер Лопес, Мадонна, Жастин Тимберлейк нарыг] оролцоно гэж байсан ч энэ удаад хойшилсон. Мадонна авгай (!?) Монголд очиж чадахгүй гэсний улмаас LV түүнтэй хийсэн гэрээгээ цуцлахаар “сүрдүүлсэн”…
Дуучин Т.Дэлгэрмөрөн Шүүх хурал дээрх мэдүүлэг 2009 оны 10-р сарын 28Цагдаа ирэхэд би цээжээрээ нүцгэн байсан учраас хувцсаа өмсөхийн тулд цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн цохисон нь үнэн. Гэмшиж байна.
Дуучин Б.Амархүү “Нийгмийн толь” сонин 2009 оны 11-р сарын 02Монгол орон маань жижигхэн. Ер нь залуу насандаа эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгээд хөгшрөхөөрөө Монголдоо ирж амьдарвал сайхан юм болов уу.
Дуучин С.Жавхлан 2009 оны 11-р сарын 11Миний эмээ цайныхаа дээжийг өргөхдөө “Дөрвөд түмний заяа буян дэлгэрэг” гэж ерөөдөггүй байсан. Харин “Монгол түмний минь заяа түшиг” л гэж залбирдаг байж билээ.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр Сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага, “Үндэсний шуудан” сонин 2009 оны 11-р сарын 19Би ямар морьтой зугаалж, хүүхэн унасан биш, тийм ээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж 2009 оны 11-р сарын 20“Зоос” банкны дампуурал нь гэнэтийн зүйл биш.
Зураач С.Насанцэнгэл 2009 оны 11-р сарын 21Хөрөг зураг бол сэтгэлгээний урлаг биш. Ямар ч утга агуулдаггүй.
Яруу найрагч Б.Галсансүх 2009 оны 11-р сарын 24Ц.Хулан өнөөдөр биеэ үнэлээд явж болох л байсан. Тэгэлгvй шүлэг бичээд явж байгаа нь авууштай.
“Монгол газар” ХХК-ий захирал Ц.Мянганбаяр “Үндэсний шуудан” сонин 2009 оны 12-р сарын 02Зээл авсан бүхнийг ад шоо үзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хүн үлдэх юм үү.
“Харанга” хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн “Аптаун” сэтгүүл 2009 оны 9-р сарын дугаарТаван зуун жил хөдөө амьдарчихсан хүмүүс яаж тийм хурдан улаан, ногоон гэрэл цээжлэх юм бэ. Ядаргаа шүү дээ.
Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү “Өдрийн сонин” 2010 оны 1-р сарын 19Дампуурсан комланийн хувьцааг авсан бол хохь нь. Тэр хүн өөрөө л авсан шүү дээ. Ямар бид авахуулчихсан юм биш.
Холбоотой нийтлэл:
- Хэн юу гэв №2 “Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн...

