Cheap & Chic: Нарантуул
Сүүлийн үед манайд брэнд гэдэг ойлголт учиргүй моодонд орж, хүн бүр Гуччи, Прада мөрөөдөх болжээ. Чухам Гуччигийн цүнх барьж, Прада шил зүүхгүй л бол хүн биш гэнэ. Өнөөх том брэндүүд нь ч түрүүчээсээ Улаанбаатарт салбараа нээгээд эхэллээ. Монгол улсын хүн амын талаас дээш хувь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хэдий ч тэдгээр дэлгүүрүүдийн үүдэнд асар урт дараалал үүснэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Төрөл бүрийн брэндийн лого эрээлжилсэн амьд зарлалын самбар аятай алхах хүмүүст л гэж хэлэхэд: “Стиль заавал үнэтэй байх албагүй”.
Иймд “Ес далан зургаа” сэтгүүлийн баг 40 000 төгрөгт багтаан иж бүрэн хувцаслах даалгавар өвөртлөн Нарантуул захыг зорьсон юм. Үнэн хэрэгтээ Монголын хүн амын дийлэнх нь тэндээс л хувцаслаж байгаа шүү дээ. Хотын төвийн үнэтэй дэлгүүрүүдээс 40 000 төгрөгөөр олигтой гутал хувцас авна гэдэг юу л бол. Харин Нарантуулаас бид юу олсон гээч?
![]() |
![]() |
![]() |
| Хар цагаан хослол: ₮15 500
Цамц: ₮2000, Майка: ₮1500, Шорт: ₮2000, Кет: ₮10000 |
Миккитэй мини хослол: ₮14 000
Футболка: ₮5000, Шорт: ₮2000, Гутал: ₮7000 |
Цэнхэр даашинз: ₮9 000 |
Дундаж ресторанд ганц удаа хооллох мөнгөөрөө гурван ээлжийн хувцастай болно гэдэг дажгүй сонсогдож байгаа биз? Тэглээ гээд заавал хямдхан харагдах шаардлагагүй. Аливаа хувцасны өнгө үзэмж нь загвараас гадна материал, оёдлоосоо ихээхэн шалтгаалдаг тул сонголтоо зөв хийх хэрэгтэй. Мэдээж хэрэг аксессуар маш чухал. Хүсвэл есөн мянган төгрөгийн үнэтэй даашинзаа есөн зуун долларын бүсээр ч чимж болно шүү дээ. Хамгийн гол нь чиний өмссөн зүүснээс ямар нэг фирмийн борлуулалтын бодлого бус харин чи өөрөө харагдах ёстой гэдгийг санаарай.
Стилист: Б.НомунгэрэлЗурагчин: Д.ДорждэрэмМодель: Н.Чимэдлхам
Холбоотой нийтлэл:
- Cheap & Chic: Стильдээ үнэнч “Ес далан зургаа” сэтгүүлийн “Cheap...
- RECYCLE: 70-80-аад оныг эргэн дурсахуй Хүн төрөлхтөн жилд 140 сая...




