Нүүр » №001, Авдар, Загвар

RECYCLE: 70-80-аад оныг эргэн дурсахуй

[2 February 2010 | B.Mandaa]

Хүн төрөлхтөн жилд 140 сая тонн төмрийн хаягдал дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашигладаг гэнэ. Энэ нь байгаль орчны бохирдолтой тэмцэх болон байгалийн нөөц баялгыг үр ашигтай зарцуулах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулдаг байна. Гэвч RECYCLE хэмээх энэхүү ойлголт зөвхөн арматур төмрөөр хязгаарлагдахгүй. 70-80-аад оны моод эргэн ирж буй энэ үед ээж, эмээ, тэр бүү хэл аавынхаа шүүгээг онгичиж, зарим нэг хувцсыг нь орчин үеийн хэв загвартай хослуулснаар стильтэй харагдахын зэрэгцээ мөнгөө хэмнэх боломжтой гэдгийг “Ес далан зургаа” баталж байна. Эмээгийнхээ даашинзаар гангарах нь дэлхийн дулааралтай тэмцэх сонгодог арга байсныг хэн мэдлээ?

Зурагчид: Д.Энхтайван, Б.Ган-Өлзий
Стилист: Б.Номунгэрэл
Загвар өмсөгч: Б.Энхлүүн, Б.Чимэд, С.Төгс

Холбоотой нийтлэл:

80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх Бага байхдаа шинэ жилийг тэсэн...
Cheap & Chic: Нарантуул Сүүлийн үед манайд брэнд гэдэг...
Монголын их хатдын нууц товчоо 2009 оны 10-р сард “Өнөөгийн...



Нэг сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.