Монголын их хатдын нууц товчоо
2009 оны 10-р сард “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч эзэн Чингис Хаан” зохиолоороо нэрд гарсан АНУ-ын Макалестер коллежийн профессор Жак Уэтерфордын “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном хэвлэгдсэн билээ. Тэрбээр энэ удаад Чингис хааны үр удам, Монголын их хатдын нууц түүхийн талаар бичжээ.
Уэтерфордын бичсэнчлэн, “Чингис Хааны бүсгүй өв залгамжлагч нар үе дамжин бие даан улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.”
Тэгвэл 800 жилийн дараа байдал ямар байна вэ? Монголын өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд ямар байр суурь эзэлж байгааг илтгэх зарим нэг тоо баримтыг “Ес далан зургаа” сэтгүүл онцолж байна.
*Гэрэл зургуудыг “Монголын Их Хатдын Нууц Товчоо” номын бүлгүүдийн гарчгаар нэрлэв. Тоо баримтыг Монголын Үндэсний Статистикийн Хорооноос эрхлэн гаргадаг “Монгол улсын статистикийн эмхтгэл 2008” товхимлоос авсан болно.Хувцас дизайн: Б.Номунгэрэл, “Моналун” брэнд Гэрэл зураг: Б.Нямгэрэл, “Гамма” агентлаг Загвар өмсөгч: Ц.Цогбаяр
Холбоотой нийтлэл:
- Амттай амьдралын нууц, №002 Хүн бүрт хобби бий. Зарим...
- Cheap & Chic: Стильдээ үнэнч “Ес далан зургаа” сэтгүүлийн “Cheap...
- Монголын балетын шинэ үе Бид Холливудын кино, Солонгос сериалын...
- Гадаа тоглох уу? Хүүхэд насанд хүргэж өгдөг галт...

