Нүүр » №002, Багана, Нийгэм

Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт

[1 May 2010 | Ес далан зургаа]

Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улс, орон нутгийн төсвөөс 8.7 тэрбум төгрөг төсөвлөгдөж, 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Үүнд:

ЗОРИУЛАЛТ ХЭМЖЭЭ
1 Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн Техник Эдийн Засгийн Үзүүлэлт \ТЭЗҮ\ боловсруулахад 0.3 тэрбум
2 Агаарын чанарын хэмжилтийн автомат станцийг 5 цэгт суурилуулах, агаарын чанарын албаны сүлжээг бий болгож бэхжүүлэхэд, г.м. 1.3 тэрбум
3 Нүүрсний болон үртэсний түлш үйлдвэрлэх ажлыг 8 аж ахуйн нэгжид турших, түлш үйлдвэрлэхэд 1.3 тэрбум
4 Нам даралтын 38 зуухыг бүрэн шинэчлэх буюу урсгал засвар хийхэд 1.7 тэрбум
5 Тээврийн хэрэгслээс ялгарах утааны бохирдлыг бууруулах арга хэмжээнд 0.5 тэрбум
6 Нийслэлийн агаарын чанарын явуулын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 0.4 тэрбум
7 Төв аймгийн Баян сумын “Төгрөг нуур энержи” ХК-ний боловсруулсан түлшний үйлдвэрлэлд 0.7 тэрбум
8 Булган аймгийн Хангал суманд жилд 12 мянган тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор үйлдвэр байгуулахад 1.2 тэрбум
9 Хан-Уул дүүргийн 8-р хорооны 1000 айлын гэрийн дулаалгаар хангахад 0.2 тэрбум
10 Хан-Уул дүүргийн 8-р хорооны 100 айл, 2 сургууль, 2 цэцэрлэгийг цахилгаан халаагуурт шилжүүлэхэд 0.5 тэрбум
11 Сэргээгдэх эрчим хүч ашиглахад 0.1 тэрбум
Нийт 8.2 тэрбум
Эх сурвалж: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба

Түүнчлэн, 2007 онд УИХ-аас “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 46-р тогтоолыг баталсан. Уг тогтоолд, “гэр хорооллын дэд бүтцийг бий болгох, орон сууцжуулах болон бусад үйл ажиллагаанд шаардагдах улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг 2007-2010 онуудад жилд 50.0 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тогтоож, жил бүрийн улсын төсөвт тусгахын зэрэгцээ хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх арга хэмжээ авсугай” гэсэн заалт бий. Харамсалтай нь, энэ заалтын хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа юм.

“УТААГҮЙ УЛААНБААТАР” хөтөлбөр

2010 оны 3-р сарын 2-нд “Утаагүй Улаанбаатар” Үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ. Хөтөлбөрийн хүрээнд, агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор гэрийн зуух, нам даралтын зуухыг шинэчлэх, тээврийн хэрэгслийн талаар тусгай бодлого боловсруулах, орон сууцжуулах, шилжилт хөдөлгөөнийг сааруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, “100 сумын шинэ төв” бодлогыг хэрэгжүүлж, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, шинээр зам, гүүр барих зэрэг цогц арга хэмжээ авах гэнэ. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын агаарын бохирдлыг 2010-2012 онд 30 хувь, 2013-2016 онд 50 хувиар бууруулахаар тооцоолжээ. Үүнд нийтдээ 18.8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас өгч байна. 2010 онд улсын төсөвт 2 их наяд төгрөг төвлөрнө гэсэн тооцоо бий. Арван жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө чухам хаанаас гарахыг ажлын хэсгийнхэн хараахан тайлбарласангүй.

Холбоотой нийтлэл:

Агаарын бохирдол Өглөө сэрэхэд хоолой хатсан...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
Лондонгийн их утаа 1952 оны 12-р сард...
Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
Хүлэмжийн хийн худалдаа 1995 онд дэлхийн дулааралтай тэмцэх...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.