Нүүр » №002, Багана, Нийгэм

Хүлэмжийн хийн худалдаа

[1 May 2010 | Ес далан зургаа]

1995 онд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор батлагдсан Киотогийн протокол 2007 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тус протоколын гишүүн орнууд хүлэмжийн хийн худалдаанд чиглэсэн Цэвэр хөгжлийн механизм \ЦХМ\ хөтөлбөрийг санаачилсан түүхтэй. ЦХМ хөтөлбөр нь хөгжиж буй орнууд дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг хөгжингүй орнуудад олгодог. Өөрөөр хэлбэл, хөгжингүй улс орнуудад Киотогийн протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх хямд арга замыг санал болгодог юм.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дотоодын хэрэглэгчдийн ялгаруулж буй хүлэмжийн хийг багасгах нь хэт өндөр өртөгтэй тусдаг тул хүлэмжийн хийг түүнээс бага бага өртгөөр бууруулах боломжтой хөгжиж буй улс орны төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай байдаг байна.

Киотогийн протоколын гишүүний хувьд, манай улс ЦХМ-ийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. БОАЖЯ-ны харъяа Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчооноос мэдээлж буйгаар, хүлэмжийн хийг бууруулсан технологи бүхий аливаа төслийг санаачлан хэрэгжүүлж үр дүнг нь хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар батлуулан бүртгүүлж, нотолгоо авсан тохиолдолд нэг тонн нүүрсхүчлийн хийг дунджаар 20 америк доллараар тооцон олон улсын зах зээлд худалдах бололцоотой ажээ. Одоогоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй Тайширын Усан цахилгаан станцийн төсөл ЦХМ-д бүртгэгдсэн төдийгүй Ньюком ХХК-ий Салхитын салхин станци болон “Монгол Зуух XXI” ХХК-ий Монголын төвлөрсөн бус халаалттай зуухнуудыг шинэчлэх төслүүд бүртгэлийн шатанд яваа аж.

Холбоотой нийтлэл:

Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг...
Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
Хаити: 220 000, Чили: 342 Сүүлийн үед энд тэндгүй газар...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.