80-аад оны ICONIC дуунууд
Энэ жагсаалтад 1980-аад онд зохиогдсон атлаа хөгжмийн түүхэнд мөнхөрч, үеийн үед сонсох домог, аман зохиол болсон дуунуудаас гадна 90-ээд оны босгыг давж чадалгүй 80-аад ондоо зэрэглээтэн үлдсэн дуунуудыг багтаах гэж оролдсон боловч 9 дуу байх ёстой гэж тушаав. Хамгийн iconic-уудыг нь сонголоо (нэг дуу илүү гарсан ч, Билгүүн алийг нь ч хасуулсангүй – Б.Жаргалан).
1. Sweet Child o’Mine – Guns’n’Roses (1988)
Хэсэгтээ рокыг байлдан дагуулсан мангасуудын эхэн үеийн дуу. Slash-ын iconic гитар соло, Axl ахын хайрга залгисан мэт шархирах хоолой. Томоос том химитэй үс. Жинхэнэ 80-аад оны мундаг рок.
2. Living on a Prayer – Bon Jovi (1986)
Bon Jovi хамтлагийн гурав дахь цомгийн энэхүү single уг хамтлагийг тодорхойлох болсон. Хөгжим сонирхогчдын шилдэг рок дууны жагсаалтад байнга ордог. Bon Jovi-гийн сүүлд гаргасан hairspray rock дуунууд ихэвчлэн энэ дууны амжилттай жорын янз бүрийн хольц байсан гэж хэлж болно.
3. Billie Jean – Michael Jackson (1983)
Хэзээ ч хуучрахгүй классик дуу. Бассыг нь сонсонгуут шууд танигддаг. Энэ дууг дуулангаа moonwalk хийсэн Жексоны тоглолт түүний хамгийн iconic номер болсон юм. Тухайн үед Майкл ах хар арьстай байжээ.
4. Like a virgin – Madonna (1985)
Мадоннагийн “Billie Jean”. Түүнтэй төстэй басс болон дагалдсан синтезаторын огцом аязтай. Поп ертөнц дахь Мадоннагийн байр суурийг бататгаж өгсөн дуу.
5. Walk this way – Run D.M.C (1986)
Хип хопыг олны сонсдог хөгжим буюу mainstream болгосон дуу. Run DMC хамтлаг Aerosmith-ийн Steven Tyler, Joe Perry-тэй хамтран өөр өөрсдийн стилээр дуулснаар Billboard 100-гийн Топ 5-д анх удаа рэп дуу орсон юм. Рок хашгираан, хип хоп үглээн ийнхүү анх хоршиж, хожим гарах олон хамтлагуудын замыг нь зааж өгөв (Linkin Park, Limp Bizkit, г.м.).
6. With or Without you – U2 (1987)
U2-гийн жинхэнэ күүл байсан үеийн дуу. Урт үстэй, нүүрэндээ хар нүдний шил Наалдан Паддаггүй Боно дуулж байсан гэж бодохоор олон жил өнгөрсөн мэт санагдавч одоо ч хуучрахгүй.
7. Take on me – a-ha (1985)
80-аад оны Норвегийн трагеди попын хан хөвгүүд. Дуучин нь комиксын хуудас руу явж ороод зурмал болчихдог үнэхээр шинэлэг видео клиптэй байж билээ.
8. Wake me up before you go go – Wham! (1984)
Арманчик сопистикат болохоосоо өмнө George Michael найз Ridgeley-гийн хамт bubble-gum pop дуулдаг байлаа. Өнгөлөг гялалзсан хувцас, шуусан ханцуй, хар нүдний шил, Elvis Presley-гийн Cartoon Network хувилбарууд камер руу донжтой инээмсэглэнэ. Тархинд хадаас шаасан мэт салж өгдөггүй аятай энэ дуу тэр үед маш том хит болж байв.
9. Under Pressure – Queen & David Bowie (1982)
Үүрдийн классик дуу. Шууд танигдах басс. Bowie, Mercury хоёрын хүчирхэг хоолой. Бие биенээ хайрлацгаая гэсэн утгатай. Хожим Vanilla Ice – Ice Ice Baby хэмээх дуундаа бассыг нь ашигласан. Гэхдээ тэр дуу нь би өөртөө хайртай гэсэн утгатай байлаа.
10. In the air tonight – Phil Collins (1981)
Phil Collins эхнэрээсээ салах үеийн уур бухимдлаа шингээсэн дуу. Түүний анхны бие даасан цомгийн эхний сингл. Аажим намуухнаар эхэлж, Collins-ын цуурайтсан хоолойгоор үргэлжлэх ба гэнэт хүчтэйгээр бөмбөр дэлбэрэн орж ирдэг.
Холбоотой нийтлэл:
- 80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх Бага байхдаа шинэ жилийг тэсэн...

