Энэ жагсаалтад 1980-аад онд зохиогдсон атлаа хөгжмийн түүхэнд мөнхөрч, үеийн үед сонсох домог, аман зохиол болсон дуунуудаас гадна 90-ээд оны босгыг давж чадалгүй 80-аад ондоо зэрэглээтэн үлдсэн дуунуудыг багтаах гэж оролдсон боловч 9 дуу байх ёстой гэж тушаав. Хамгийн iconic-уудыг нь сонголоо.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Хөсөгтөн хамтлагийн “Хөсөгтөн” дууг анх сонсоход гүн сэтгэгдэл төрсөн. Ардын хөгжим буюу язгуур урлагийн аялгуун дээр өвөрмөц содон элемент нэмэн орчин үеийн нүүдэлчдийн хөгжмийг бий болгожээ. Алтан Ураг хамтлагийн рок, метал өнгө аястай харьцуулбал илүү блюз оруулж өгсөн нь блюз, жазз хөгжимд метал, роктой адил хайртай надад таалагдав.
Пол Пена ба Конгар ол Ондар: “Genghis blues” баримтат киноны хөгжим
“Genghis blues” буюу “Чингисийн блюз” баримтат кино Америкийн хараагүй блюз дуучин Пол Пена агсан Тува улсад зохиогддог Олон Улсын Хөөмийн наадамд өрсөлдсөн сонирхолтой түүхийг өгүүлдэг. Хөөмийг “Москвагийн дуу хоолой” радиогоор сонссоноосоо хойш оролдсоор байгаад Хархираа хөөмийг бие даан сурсан Пол Пена хожим нь Тувагийн алдарт хөөмийч Конгар ол Ондартай танилцан, Кызыл хотод болдог Олон улсын хөөмийн наадамд уригдан очдог. Тус баримтат киноны дууны цуглуулга нь Конгар ол Ондарын хөөмий, Пол Пенагийн блюз хоршилсон маш сонирхолтой бүтээл юм. Энэ цомгоос …

