[25 Jul 2010 | Х.Хоснаран]
80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх

Бага байхдаа шинэ жилийг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Ах эгч нар бөөнөөрөө манайд ирнэ… идэж ууна, дуулж бүжиглэнэ. Зурагтаар шинэ жилийн нэвтрүүлэг гарахыг тэсэн ядан хүлээж, Монгол, Орос, бүгдийг нь үзнэ. Заримдаа Орос сувгаар гадаад хамтлагууд гарч биднийг баярлуулдаг байв.  Би ч их жоохон байж, ээж аавын нүдийг хариулж байгаад хагас хундага шампанск хулгайгаар уучихаад инээд алдаад л бүжиглээд байсан гэдэг. Одоо бодоход, миний багадаа хийдэг байсан бүжгийн хөдөлгөөн явж явж муу аеробикийн дасгал байсан юм билээ.
Тэр үед Итали дуучид их моодонд орж байсан. Toto Cutugno, Pupo, Al Bano …

[1 May 2010 | Х.Хоснаран]
Амттай амьдралын нууц, №002

Хүн бүрт хобби бий. Зарим хүмүүс загасанд явдаг бол, зарим нь ямар нэг зүйл цуглуулдаг. Гэхдээ өөрийн сонирхлыг хобби гэж нэрлэдэг болохын тулд түүндээ үнэнч байх ёстой. Юм цуглуулвал цуглуулсан шиг цуглуулж, цуглуулсан эд зүйлсээ тоостой авдранд хав дарахын оронд бие даасан орчин, орон зайг бий болгох хэрэгтэй. Энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл уран зураг, урлагийн бүтээл цуглуулах хоббитой нэгнийд зочилсон юм. Олон жил Монголд амьдарсан тэрбээр хоббигоо жинхэнэ утгаар нь амьдралынхаа хэв маяг болгожээ. Хаа сайгүй уран зураг, баримал, ном, гар хийцийн хивс, тавилга нь хүртэл гар хийцийнх. Гэр нь бүхэлдээ эзнийхээ сонирхол, итгэл үнэмшил, таашаалыг илтгэнэ.

[1 May 2010 | Х.Хоснаран]
“300” клуб: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь

“Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” талаар хэн хүнгүй ярьдаг. Улаанбаатарт “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” газар байдаггүй л гэнэ, залуус “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэггүй” л гэнэ. Үнэн хэрэгтээ “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ” гэдэг чухам юу болохыг хэлээд өгөх хүн олддоггүй. Улаанбаатарт олон сайхан номын сан байна, театр байна, галерей байна, усан бассейн байна, спорт заал байна, гольфийн талбай байна, цанын бааз байна. Хүсэл хийгээд хөрөнгө нь байх юм бол юу л бол юу хийж болохоор болжээ. Гэтэл өнөөх үргэлжийн мөнхөд сэтгэл хангалуун бус явдаг нөхөд гомдолсон хэвээр… Тэгвэл …

[1 May 2010 | Х.Хоснаран]
Монголын балетын шинэ үе

Бид Холливудын кино, Солонгос сериалын жүжигчдийг шүтэж, тэднийг даган дууриаж амьдардаг боловч тэр бүр нутаг нэгт уран бүтээлчдээ хайрлаж, дэм өгч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ авьяастнууд хаана ч үнэ цэнэтэй байдгийн үлгэрээр Монголын олон зуун охид хөвгүүд дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулж явна. Тэр дундаа манай балетчид дэлхийн томоохон театруудад бүжиглэх болсноор дэлхий дахинд Монголын балетчдыг шүтэж, тэднээс үлгэр дууриалал авдаг сонирхогчдын хүрээ бий болжээ. Өнгөрсөн жил МУГЖ Д.Алтанхуяг Италийн алдарт La Scala театрын тайзнаа гарч, Монголын балетчид ямар ур чадвартай болохыг харуулсан. Тэрбээр өдгөө Boston Ballet-д гоцлоочоор ажиллаж буй. …

[1 May 2010 | Х.Хоснаран]
Газар хөдөлвөл яах вэ?

Газар хөдөлсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? “Ес далан зургаа” сэтгүүлийн зурагт зааварчилга танд тусална.