Cайн бизнесмен зөвхөн үр ашигтай бизнест л хөрөнгө оруулалт хийдэг. Итгэлт баян шиг “Нэгийг гаргаад арвыг олох” гэж мөнгө зарахаас биш унацгүй наймаанд сохор зоос ч хялаалгахгүй. Тэгвэл хувь хүний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол, тэр тусмаа дээд боловсрол. Тийм ч учраас эцэг эхчүүд байдгаа барьцаалан хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг биз ээ. Гэвч тэдний хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж чадаж байна уу?
Хэд хоногийн өмнө төрийн албанд ажилладаг найзынхаа ажил дээр очсон юм. Ажлынхантайгаа Starcraft тоглож байсан найзыгаа хүлээх зуураа CD, DVD-ны цуглуулгыг нь эргүүлж суув. Билл Гэйтс ахын бүтээлээс авахуулаад Adobe, Corel гэх мэт өдөржин бичиг цаастай зууралддаг хүнд ямар хэрэг болдог нь тодорхой бус пират програмууд маш олон байлаа. Нөхрийн компьютерийг харвал нилээд хэдэн лицензгүй програм суулгасан байж таарав.
Монгол, Австрали хоёрт ижил төстэй зүйл их бий. Хоёулаа хүн ам багатай, мөн асар том газар нутагтай. Хоёулаа малчин уламжлалтай, бэлчээрийн мал аж ахуйтай – нэг Монгол хүнд 7 хонь ноогддог бол нэг Австрали хүнд 4 хонь ноогддог. Тэд Монголчуудын нэгэн адил малын буян гэж юу болохыг мэднэ. Монгол, Австрали хоёрыг нэгтгэх бас нэг зүйл бий: манайх ч, тэднийх ч, асар их байгалийн баялагтай. Алт, мөнгө, зэс, нүүрс, уран, төмрийн хүдэр, цайр – манайд байдаг ашигт малтмалууд бүгд Австралид бий. Экспортын орлогынх нь 35 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг, үндсэн худалдан авагч нь БНХАУ. Бас л яг Монгол шиг.
“Хэрэв бурхан гэж байдаг бол түүнийг Стив Жобс гэдэг” хэмээх онигоог IT-чид ярих дуртай. Apple-г супер брэнд болгож чадсан түүнийг бурхантай зүйрлэх нь зүй ёсны хэрэг ч байж мэднэ. Тэр ямар нэг бүтээгдэхүүн хийвэл төгс хийж, тултал нь сурталчилж чаддаг. 2001 онд гаргасан iPod нь хөгжмийн зах зээлд хувьсгал авчирсан төдийгүй Apple-ын нэр хүндийг суг өсгөсөн билээ. Ямар сайндаа хүмүүс MP3 тоглуулагч гэхээр шууд iPod гэж ойлгодог болох вэ. iPod-ыг нь шүтэж дуусаагүй байтал iPhone гараад ирсэн. Тухайн үед манайхан хүртэл iPhone-г 800 ам.доллараар булаацалдан авч, бахархалтай нь аргагүй барьж …

