[2 Aug 2011 | Kh.Uyanga]
Унт!

Өчигдөр шөнө та хангалттай сайн унтаж чадсан уу? Өглөө сэрүүлэг дуугарахад арай хийж боссон юм биш биз? Эсвэл огт унтаж чадахаа байсан уу? Хэрэв та унтаж амрахыг хий дэмий цагийн гарз гэж боддог бол, хэрэв та өдөр болгон дутуу нойртой хонодог бол үүнийг заавал унш. Учир нь бүтэн шөнийн нойр таны бодож байгаагаас хавьгүй илүү чухал юм.
Арван жилийн багш маань, “Наполеон хоногт ердөө дөрөвхөн цаг унтдаг байсан гэнэ лээ, та нар яасан их нойртой юм” гэж загнадаг байж билээ. Үнэхээр ажилсаг, эрч хүчтэй хүмүүс бага унтдаг, харин залхуу, арчаагүй хүмүүс …

[28 Jul 2010 | Kh.Uyanga]
Эрүүл хооллох амархан

Цаг цөвүүн болжээ. Идэж уухаа хүртэл мэргэжлийн хүнээр тусгайлан заалгах ёстой болсон байна. Эрүүл хооллолтын талаар лекц уншиж, өндөр үнэтэй семинар зохион байгуулдаг этгээдүүд органик хүнс, био бүтээгдэхүүн, цагаан хоол, веган хувьсгал гэх мэт ойлгомжгүй нэр томъёогоор зогсоо зайгүй бөмбөгдөж, төгс гэгээрсэн их багшаар түрий барин эрүүл амьдрах хүсэлтэй гэнэн хонгоруудыг мунхруулж орхино. Тэд ч бас төгс гэгээрч, дотроосоо гэрэлтмээр байгаа. Эцсийн бүлэгт “гэр бүлийн зөвлөх”, “стресс тайлах багш”, “санхүүгийн зөвлөх”-өөс гадна “зөв хооллолтын багш”-даа мөнгө төлөх хэрэг гарна… Эрүүл хооллоно гэдэг тийм хэцүү гэж үү?

[1 May 2010 | Kh.Uyanga]
Гүйж харайх мастер төлөвлөгөө

Дун өвлийн хүйтэнд чихээ хөлдөөчих вий гэсэн шиг яарч сандарч явахад хэзээ ч дулаарахгүй юм шиг санагдаж байсан ч, хавар ирдгээрээ ирлээ. Хувцсаа нимгэлдэг цаг… даанч өвлийг өнөтэй давах гэсээр идэж уухыг харин ч нэг үзүүлжээ. “Ес далан зургаа” сэтгүүлийн өмнөх дугаарт нийтлэгдсэн Аткинсын дэглэмийн талаарх өгүүллийг бэлдэх гэж бүтэн сар дэглэм барьсны үр дүнд 3 кг турсан боловч зуны хувцсандаа багтах болоогүй л байна. Иймд урт настай, удаан жаргалтай “гүйж харайх мастер төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлж, бикини сезонд бэлтгэн биеийн тамираар хичээллэх зорилго тавилаа.

[1 Feb 2010 | Kh.Uyanga]
Аткинс бид хоёр буюу турахыг завдсан нь

Саяхан хувцасны шүүгээгээ янзлах санаатай хуучин хувцсаа гаргаж үзтэл арван жилд байхдаа өмсдөг байсан гангарааны минь ганц жийнс гараад ирдэг юм байж. Тухайн үед өдрийн бодол, шөнийн зүүд болон ээж аавыгаа шаналган байж авахуулж байсан санагдана. Анхны болзоо, анхны диско гээд л тэр өмд юу эсийг үзэж, би ч цайрч, цоортол нь өмсөж билээ. Дахиад ганц удаа гангарчих санаатай өнөөх өмдөндөө чихээд үзтэл өвдөг нь дээр минь гацчихдаг юм байна. Арван жил өнгөрсөн болохоор аргагүй дээ гэж бодсон ч, нэг хэсэгтээ толинд харах хүсэлгүй болж, хэдэн өдөр сэтгэлээр унав.