Эрхэм гишүүд сайдтайгаа, Монголбанкны ерөнхийлөгч судлаач нартайгаа, босогчид дагалдагч нартайгаа баг үүсгэн нэгэн зүйлийн төлөө санаа зовно. Тэр зовлон ИНФЛЯЦИ хэмээх нэртэй. Эрхэм инфляци шүдний өвчин, сэтгэлийн дарамтаар үл дуусах, хөгжлийн шарх, санхүүгийн хямрал гэх дагуултайгаар нийтэд, сэтгэлд, тархинд, сурах бичигт хоногшин үлджээ. Тэр шидэл инфляци үнэхээр хөгжлийн тээг, ядуурлын эх сурвалж мөн үү? Цалин зангуурч, үнэ өөд хөвсөн нийтлэг зураглалыг харвал яах аргагүй тийм.
Хий үзэгдэл Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл. Тэр хий үзэгдлийг үлдэн хөөх ариун авд папа хийгээд цагаан хаан, Меттерник хийгээд Гизо, Францын радикал хийгээд Германы цагдаа нар, хуучин Европын бүх хүч нэгджээ… Коммунист намын тунхагаас ишлэв. Энэхүү ялгуусан тунхаглалын эхлэл мөрөөс эцсийн цэг хүртэл өгүүлбэр хөөх адал явдал хар, шар, цагаан, бор ямар ч нөхрийн зүрхийг дэврээж, ар нуруунд хүйт хөлс даах чадалтай. Үг үгээр дамнах үнэмшил, өгүүлбэр өгүүлбэрээр гүүрлэх итгэл, хуудас хуудсаар зузаарах хувьсгалч санаа номын хавтас хаагдсанаар хүн бүрийн тархинд YES командтай хадгалагдана. Эх болсон есөн зүйл хамаг амьтны тусын тулд, хажуу айлын Батаа, хамар хашааны Доржийн төлөө Уншигч Та хувьсгал хийхээс өөр сонголтгүй. Тэд хийсэн, харин шороо үмхсэн. Яг яав, юу болов.
20 цаг 38 минут, Бямба гариг, Улаанбаатар хот – Иргэн Жаргалан бэлэн мөнгө авах санаа өвөрлөн харилцагч банкны АТМ руу алхаж явна.
20 цаг 41 минут – Иргэн Жаргалан хэн нэгнийг үүрэн телефоноор зад загнаж байна. Хажуугаар холхих иргэд ихэд мэлийсэн янзтай тус үзэгдлийг ширтэнэ. Довтолгоонд өртөгч этгээд бол харилцагч банкны оператор. Операторын өөрийн байгууллагыг зөвтгөж буйгаар, нэгэн шалтгааны улмаас тус амралтын өдрүүдэд бүх АТМ-ээр бэлэн мөнгө олгохгүй болсон хийгээд түүнийг харилцагч нарт хэд хоногийн өмнө мэдэгдсэн гэх. Угтуулаад улам загнуулав. Иргэн Жаргалангийн давшилж буйгаар бол үйлчлэгч байгууллагад элэнцэг нь тохиолдож, …
Хуучин танилынд уригдав. Олон жил гадаадад амьдарсан бүсгүй. Уулзалгүй удсан болоод тэр үү ам хэл халж, амьдрал ярьж суутал түүний нөхөр, хүүхдүүд нь гэртээ ирж таарав. Бага охин “Mommy, we are home!” гээд ээжийгээ тэврээд авлаа. Том хүү нь мөн адил Англиар нэгэн зүйл шулганана. Бурханы авралаар, нөхөр нь “Юу байна” гэх танил үг хэлэв. Харь сонсдох хүүхдийн шулга ярианд цочирдсон надад Монгол энгийн мэндчилгээ чухам халуун салхи илбэх мэт санагдсаныг нуух юун.

