Сэтгүүлийн дугаарууд

[5 Aug 2011 | Ес далан зургаа]
Хоггүй хот

Би сайн хөрш байхыг хичээдэг. Даанч доод давхрынхаа айлын орцонд гаргаж тавьсан хогны уутанд өглөө бүр тээглэж унадаг болохоор хөршүүддээ найрсаг хандахад хэцүү байдаг юм. Хоёр алхаад л хогийн саванд хийх боломж байхад шүү дээ. Уурлана, бухимдана. Тэр айл өмнөх орой нь ямар хоол идсэн, ямар ундаа уусан гэхчлэн амьдрал нь тэр чигтээ нүдний өмнө зурайна. Төмстэй хоол хийсэн бол хальсных нь ялзарсан үнэрт мансуурна.

[2 Aug 2011 | Kh.Uyanga]
Унт!

Өчигдөр шөнө та хангалттай сайн унтаж чадсан уу? Өглөө сэрүүлэг дуугарахад арай хийж боссон юм биш биз? Эсвэл огт унтаж чадахаа байсан уу? Хэрэв та унтаж амрахыг хий дэмий цагийн гарз гэж боддог бол, хэрэв та өдөр болгон дутуу нойртой хонодог бол үүнийг заавал унш. Учир нь бүтэн шөнийн нойр таны бодож байгаагаас хавьгүй илүү чухал юм.
Арван жилийн багш маань, “Наполеон хоногт ердөө дөрөвхөн цаг унтдаг байсан гэнэ лээ, та нар яасан их нойртой юм” гэж загнадаг байж билээ. Үнэхээр ажилсаг, эрч хүчтэй хүмүүс бага унтдаг, харин залхуу, арчаагүй хүмүүс …

[1 Aug 2011 | Ес далан зургаа]
Үндэсний хөрөнгөтөн үү, ард түмний дайсан уу?

Хэрэв та Орчлон хотхонд амьдарч, Central Tower-т офис түрээслэдэг бол, хэрэв та Гоёогийн ноолуур өмсөж, Могул брэндийн компьютер ашигладаг бол, хэрэв та хар Чингисыг Кока-Колагаар даруулдаг бол, хэрэв та Юнителийн дугаар, Телемаксын модемтой бол, хэрэв та Irish Pub-д алжаалаа тайлж, Тайгер шар айраг залгилдаг бол, хэрэв хүүхдүүд тань Орчлон сургуульд боловсорч, Скай Резортод гулгадаг бол, хэрэв та Hugo Boss-ын хослол, Burberry-гийн цувтай бол, хэрэв та Tide-аар хувцсаа угааж, Colgate-аар шүдээ арчилдаг бол, хэрэв та хааяа ч болов Орбит бохь зажилдаг бол… та Эм Си Эс группын үйлчлүүлэгч гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө болон …

[29 Jul 2011 | YudaGuN]
Инфляцийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч!

Эрхэм гишүүд сайдтайгаа, Монголбанкны ерөнхийлөгч судлаач нартайгаа, босогчид дагалдагч нартайгаа баг үүсгэн нэгэн зүйлийн төлөө санаа зовно. Тэр зовлон ИНФЛЯЦИ хэмээх нэртэй. Эрхэм инфляци шүдний өвчин, сэтгэлийн дарамтаар үл дуусах, хөгжлийн шарх, санхүүгийн хямрал гэх дагуултайгаар нийтэд, сэтгэлд, тархинд, сурах бичигт хоногшин үлджээ. Тэр шидэл инфляци үнэхээр хөгжлийн тээг, ядуурлын эх сурвалж мөн үү? Цалин зангуурч, үнэ өөд хөвсөн нийтлэг зураглалыг харвал яах аргагүй тийм.

[27 Jul 2011 | Ес далан зургаа]
Инфляци гэж юу вэ ?

Инфляци буюу үнийн өсөлт хэмээх эдийн засгийн ойлголт жирийн иргэдэд хамгаас ойр тусдаг. Иргэдийн халаасан дахь мөнгөний худалдан авах чадварыг илтгэх энэхүү үзүүлэлт хэн хүний хувьд хамгийн эмзэг тоо баримт. Тийм ч учраас улсын төсөв хэлэлцэх, цалин нэмэх тухай ам нээхэд л эдийн засагчид инфляци гэгч хадны мангаагаар айлгаж эхэлдэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил инфляци тэдэн хувьтай гарчээ” гэсэн ганц л тоо яригддаг бол “Ес далан зургаа” сэтгүүл инфляцийн бүрэлдэхүүн хэсгийг шинжлэхийг хүссэн юм.
Хэвлэлийн баатар болдог тэрхүү тоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Хэрэглээний үнийн индексийг ашиглан тооцоолдог. Энэхүү индекс нь …