№004
2000 оны эхэнд дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчид уул уурхайн салбарынхны тоон үзүүлэлтийг тоож хардаг ч үгүй байлаа. Тэд цоо шинэ салбар, цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ үйлчилгээнд хошуурч, улиг болсон уул уурхай хэнд ч хэрэггүй мэт санагдаж байсан үе. 2001 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын нийлмэл үнэлгээ ердөө 300 тэрбум ам.доллар буюу “Microsoft”-ын тухайн үеийн үнэлгээний тал хувьтай тэнцэж байсан юм. Гэтэл 2008 онд буюу ашигт малтмалын үнийн өсөлт дээд цэгтээ хүрэх үед дэлхийн уул уурхайн гигант “BHP Billiton” дангаараа 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон билээ …
Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хамгийн жижиг бирж хэмээн өхөөрдөх нь бий. Манай улсын цор ганц хөрөнгийн бирж болох МХБ удахгүй хорин жилийнхээ ойг тэмдэглэнэ. 1992- 1995 онд өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ба улмаар 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн түүхтэй.
Манай улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт ихэвчлэн уул уурхайн салбараар хязгаарлагддаг байсан бол өнгөрсөн жил LVMH групп Монголын худалдаа үйлчилгээний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, Улаанбаатар хотод Луи Вьюттон брэндийн дэлгүүрийг нээснээр Монголын даяарчлалын түүхэнд цоо шинэ хуудас нэмсэн билээ. Тэгвэл Луи Вьюттоны багийнхан одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1907 онд анх Монголд ирж байжээ. Богд Жавзандамба хутагт Луи Вьюттоны цүнх, чемоданаар гангардаг байсан юм биш биз?!
Арилжааны банк бол хөрөнгө илүүдэлтэй байгаа газраас хөрөнгө дутагдалтай байгаа газар руу мөнгөн хуримтлалыг шилжүүлэх үүрэгтэй санхүүгийн зуучлагч байгууллага юм. Мөнгөн хуримтлал бүхий хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж цуглуулан хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог. Санхүүгийн зуучлал түргэн шуурхай явагдаж байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлт хурдсах буюу эдийн засаг бүхэлдээ нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зарцуулах боломж бүрддэг хэмээн эдийн засагчид үздэг (Schumpeter et al). Монголын нөхцөлд энэ нь банкуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай.
Бизнес эрхлэгчдийн хувьд банкны зээл авах эсвэл хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах гэсэн нэмэлт санхүүжилтийн үндсэн хоёрэх үүсвэр бий. Тухайн улсын эрх зүйн орчин, түүхэн хөгжил, ард иргэдийн сэтгэхүйгээс хамааран аль нэг зах зээл нь түлхүү хөгдөг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт бий болсон хуримтлалын дийлэнх хэсэг нь банкны салбар аль эсвэл хөрөнгийн зах зээлд төвлөрдөг гэсэн үг. Тухайлбал, Герман, Япон зэрэг улсууд банк төвтэй санхүүгийн зах зээлтэй бол АНУ, Их Британи зэрэг улсууд хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүгийн зах зээлтэй. Жишээ нь, АНУ-ын иргэдийн мөнгөн хуримтлалын 52 хувьнь …

