Загвар
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол… гадаа тоглохгүй юу. Тэвэг өшиглөж, бөмбөгдөж, дээс тоглож, чиртаддаг байсан үе. Дурсамжийн дэвтэр дэх “ЯТОЛ” хэмээх бичиг. Түүнийг хичээнгүйлэн бичиж, тооны дэвтэрт улаан балаар зүрх зурсан тэр банди. Үнсэх төдийд ичингүйрэн балайрч, зугтаж орхисон тэр охин… Гадаа тоглох уу?
2009 оны 10-р сард “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч эзэн Чингис Хаан” зохиолоороо нэрд гарсан АНУ-ын Макалестер коллежийн профессор Жак Уэтерфордын “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном хэвлэгдсэн билээ. Тэрбээр энэ удаад Чингис хааны үр удам, Монголын их хатдын нууц түүхийн талаар бичжээ. Уэтерфордын бичсэнчлэн, “Чингис Хааны бүсгүй өв залгамжлагч нар үе дамжин бие даан улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.”
“Ес далан зургаа” сэтгүүлийн “Cheap & Chic” булангийн уриа бол “Стиль үнэтэй байх албагүй”. Бид энэ удаад стиль гэж юу болохыг маш сайн мэддэг хэдэн залуусыг урьсан юм. Тэдний ихэнх нь оюутан, иймд гутал хувцсанд нэг их мөнгө зараад байдаггүй. Гэхдээ тэд загварлаг харагдаж чаддаг. Учир нь тэд өөрсдийн стилийг маш сайн тодорхойлж, түүндээ үнэнч байдаг юм. Тэдний нууц юу вэ?
Хүн төрөлхтөн жилд 140 сая тонн төмрийн хаягдал дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашигладаг гэнэ. Энэ нь байгаль орчны бохирдолтой тэмцэх болон байгалийн нөөц баялгыг үр ашигтай зарцуулах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулдаг байна. Гэвч RECYCLE хэмээх энэхүү ойлголт зөвхөн арматур төмрөөр хязгаарлагдахгүй. 70-80-аад оны моод эргэн ирж буй энэ үед ээж, эмээ, тэр бүү хэл аавынхаа шүүгээг онгичиж, зарим нэг хувцасыг нь орчин үеийн хэв загвартай хослуулснаар стильтэй харагдахын зэрэгцээ мөнгөө хэмнэх боломжтой гэдгийг “Ес далан зургаа” баталж байна.
Сүүлийн үед манайд брэнд гэдэг ойлголт учиргүй моодонд орж, хүн бүр Гуччи, Прада мөрөөдөх болжээ. Чухам Гуччигийн цүнх барьж, Прада шил зүүхгүй л бол хүн биш гэнэ. Өнөөх том брэндүүд нь ч түрүүчээсээ Улаанбаатарт салбараа нээгээд эхэллээ. Монгол улсын хүн амын талаас дээш хувь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хэдий ч тэдгээр дэлгүүрүүдийн үүдэнд асар урт дараалал үүснэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Төрөл бүрийн брэндийн лого эрээлжилсэн амьд зарлалын самбар аятай алхах хүмүүст л гэж хэлэхэд: “Стиль заавал үнэтэй байх албагүй”.

