Орон гэр
Дээхэн үед энэ байрыг “Ямбатны ягаан” гэж нэрлэдэг байж билээ. Үе үеийн сэхээтнүүд аж төрсөн буянтай газар. Зүлэг мод, сад талбай, гандсан гулсуур… цаг хугацаа огт яваагүй юм шиг. “Ес далан зургаа” сэтгүүл энэ түүхэн байранд амьдардаг нэгэн бүсгүйнд зочилсон юм. Тэр бол Ямбатны ягааны шинэ дүр төрх. Тэднийх маш цэгцтэй, замбараатай. Ганцаараа амьдардаг болоод ч тэр үү, илүү дутуу зүйлгүй, саруулхан.
Хүн бүрт хобби бий. Зарим хүмүүс загасанд явдаг бол, зарим нь ямар нэг зүйл цуглуулдаг. Гэхдээ өөрийн сонирхлыг хобби гэж нэрлэдэг болохын тулд түүндээ үнэнч байх ёстой. Юм цуглуулвал цуглуулсан шиг цуглуулж, цуглуулсан эд зүйлсээ тоостой авдранд хав дарахын оронд бие даасан орчин, орон зайг бий болгох хэрэгтэй. Энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл уран зураг, урлагийн бүтээл цуглуулах хоббитой нэгнийд зочилсон юм. Олон жил Монголд амьдарсан тэрбээр хоббигоо жинхэнэ утгаар нь амьдралынхаа хэв маяг болгожээ. Хаа сайгүй уран зураг, баримал, ном, гар хийцийн хивс, тавилга нь хүртэл гар хийцийнх. Гэр нь бүхэлдээ эзнийхээ сонирхол, итгэл үнэмшил, таашаалыг илтгэнэ.
Дөлгөөн манай ангийн хамгийн ганган, хамгийн стильтэй охидын нэг байсан юм. Аливаа зүйлийн донжийг тааруулдаг, нарийн мэдрэмжтэй. Арван жилийн хүүхдүүд аль болох бусдаас ялгарахыг хүсдэг шүү дээ. Дөлгөөн тэр тал дээр хэнийг ч дагуулдаггүй байлаа. Тэр л хамгийн содон шийдлийг олж, хамгийн этгээд дүр төрхөд хувирдаг байв. Бид түүний гэрт зочилсон юм.

