Спорт

[1 May 2010 | Х.Хоснаран]
“300” клуб: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь

“Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” талаар хэн хүнгүй ярьдаг. Улаанбаатарт “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” газар байдаггүй л гэнэ, залуус “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэггүй” л гэнэ. Үнэн хэрэгтээ “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ” гэдэг чухам юу болохыг хэлээд өгөх хүн олддоггүй. Улаанбаатарт олон сайхан номын сан байна, театр байна, галерей байна, усан бассейн байна, спорт заал байна, гольфийн талбай байна, цанын бааз байна. Хүсэл хийгээд хөрөнгө нь байх юм бол юу л бол юу хийж болохоор болжээ. Гэтэл өнөөх үргэлжийн мөнхөд сэтгэл хангалуун бус явдаг нөхөд гомдолсон хэвээр… Тэгвэл …

[5 Feb 2010 | Ес далан зургаа]
Derby буюу нэр төрийн төлөөх улангассан тэмцэл

Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хамгийн ихээр хөөргөдөг үгсийн тоонд дерби хэмээх үг “ГООЛ!” гэдгийн чанх ард бичигддэг билээ. Дерби Дерби Дерби. Энд л хамгийн ширүүн өрсөлдөөн явагдана. Энд л хамгийн их үзэн ядалт хуримтлагдана. Дерби бол сэтгэл хөдлөл, баяр хөөр, гуниг гашуудал… дерби бол тэмцэл юм. Тийм ч учраас хөлбөмбөг сонирхогчид дерби тоглолтыг тэсэн ядан хүлээдэг.