Нийгэм

[1 May 2010 | Ес далан зургаа]
Та ч бас агаарыг бохирдуулдаг

Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн иргэн гэж үгүй. Энэ асуудал сөхөгдөх бүрт хүн бүр ямар нэг буруутан хайж, төр засаг, хотын удирдлага, гэр хорооллынхон, тэр бүү хэл хөрш айлын Дорж, Дулмааг зүхэж гардаг. Гэвч буруутныг тийм ч их холоос хайх шаардлагагүй болов уу. Учир нь Улаанбаатар хот бол бидний гэр. Бид бүгд энд амьдарч, агаарыг нь амьсгалж байгаа. Тийм ч учраас хотын асуудал бол бидний асуудал юм.

[1 May 2010 | Ес далан зургаа]
Хүлэмжийн хийн худалдаа

1995 онд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор батлагдсан Киотогийн протокол 2007 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тус протоколын гишүүн орнууд хүлэмжийн хийн худалдаанд чиглэсэн Цэвэр хөгжлийн механизм \ЦХМ\ хөтөлбөрийг санаачилсан түүхтэй. ЦХМ хөтөлбөр нь хөгжиж буй орнууд дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг хөгжингүй орнуудад олгодог. Өөрөөр хэлбэл, хөгжингүй улс орнуудад Киотогийн протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх хямд арга замыг санал болгодог юм.

[1 May 2010 | Ес далан зургаа]
Лондонгийн их утаа

1952 оны 12-р сард Лондонд гамшиг тохиожээ. Тав хоногийн туршид Лондон хотыг тэр чигт нь бүрхсэн аймшигт утааны улмаас 12 000 хүн нас барж, зуу гаруй мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилсөн гэдэг. Лондонгийн Их Утаа хэмээн нэрлэгдэх болсон энэхүү үзэгдэл агаарын бохирдолтой холбоотой хамгийн аймшигт үйл явдлын хувиар түүхийн хуудаснаа бичигдсэн юм. Тэр өвөл Англид цочир хүйтэрч, айл өрхүүд их хэмжээний нүүрс шатааж байжээ. Утаа нь манан будантай нийлж, үзэгдэх орчинг огцом хязгаарласан тул замын хөдөлгөөн хүртэл зогссон гэдэг. Лондон хот сав газар байрладаг ба утаа хөөрөлгүй олон хоногийн …

[1 May 2010 | Ес далан зургаа]
Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт

Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд улс, орон нутгийн төсвөөс 8.7 тэрбум төгрөг төсөвлөгдөж, 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Үүнд:

[1 May 2010 | Ес далан зургаа]
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд

Аливаа гэмт хэргийг яллахын тулд эхлээд буруутныг нь олох хэрэгтэй байдаг. Улаанбаатарын агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь яах аргагүй гэр хороолол мөн боловч гэр хорооллын утаа хотын агаарын бохирдолд хэр их хувь нэмэр оруулж байна вэ гэдэг асуултад албаны эх сурвалжууд хол зөрүүтэй хариулт өгсөөр байна. “Ес далан зургаа” сэтгүүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 1-р сарын 12-ны өдөр УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны Хуралдаанд хийсэн мэдэгдэлд дурдагдсан тоо баримтад тулгуурлан дараах мэдээллийг бэлтгэлээ (хотын дарга маань эрхбиш мэдэх байлгүй дээ).