Тоо

[27 Jul 2011 | Ес далан зургаа]
Инфляци гэж юу вэ ?

Инфляци буюу үнийн өсөлт хэмээх эдийн засгийн ойлголт жирийн иргэдэд хамгаас ойр тусдаг. Иргэдийн халаасан дахь мөнгөний худалдан авах чадварыг илтгэх энэхүү үзүүлэлт хэн хүний хувьд хамгийн эмзэг тоо баримт. Тийм ч учраас улсын төсөв хэлэлцэх, цалин нэмэх тухай ам нээхэд л эдийн засагчид инфляци гэгч хадны мангаагаар айлгаж эхэлдэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил инфляци тэдэн хувьтай гарчээ” гэсэн ганц л тоо яригддаг бол “Ес далан зургаа” сэтгүүл инфляцийн бүрэлдэхүүн хэсгийг шинжлэхийг хүссэн юм.
Хэвлэлийн баатар болдог тэрхүү тоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Хэрэглээний үнийн индексийг ашиглан тооцоолдог. Энэхүү индекс нь …

[1 May 2010 | Ес далан зургаа]
Махчин Монгол + шар айрагчин Монгол

МАХЧИН МОНГОЛ
Бид өөрсдийгөө махчин Монгол хэмээдэг боловч Монголчууд нэг хүнд ноогдох махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх нь битгий хэл эхний аравт ч ордоггүй юм байна. World Resource Institute-ын судалгаагаар, Даничууд дэлхийн хамгийн махсаг хүмүүс болж таарав. Тэд жилд 145.9 кг буюу хоногт 400 грамм мах иддэг гэнэ. Харин Монголчууд бид дунджаар жилд 91.2 кг буюу хоногт 250 грамм мах иддэг болохыг Монгол Үндэсний Статистикийн Хороо баталж байна. Монголчуудын махны хэрэглээг хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хөдөөгийнхөн жилд 109.2 кг (хоногт 300 грамм), хотынхон жилд 78 кг (хоногт 210 грамм) махан бүтээгдэхүүн …

[2 Feb 2010 | Ес далан зургаа]
Дундад улсын баячууд

Хүний мөнгийг тоолох хоббитой Форбс сэтгүүл энэ удаад Хятадын хамгийн баян хүмүүсийн хэтэвч рүү өнгийжээ. Дэлхийн тэрбумтнуудыг хоосруулж буй эдийн засгийн хямрал Хятадын томчуудад огтхон ч нөлөөлөөгүй байна. Энэ онд Хятадын топ 400 баяны нийт хөрөнгийн хэмжээ 314 тэрбум ам.долларт хүрч, улсын хэмжээнд нийт 79 тэрбумтан тоологдсон нь рекорд үзүүлэлт юм. Форбсын мэдээлж буйгаар, тэдний хөрөнгө өмнөх жилийнхтэй харьцуулахад 81 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн 12 сард Шанхайн хөрөнгийн биржийн индексийн үнэлгээ 69 хувиар нэмэгдэж, Хонконгийнх 56 хувиар өссөнтэй холбоотой гэнэ. Хятадын Засгийн Газар хямралтай тэмцэх шуурхай арга хэмжээ …

[1 Feb 2010 | Б.Тэнгис]
Монголын чансаа

Монголчууд бид нэг нэгэндээ цаасан малгай өмсгөх дуртай хүмүүс – ямар сайндаа жил бүр оны шилдэг улс төрчөөс авахуулаад оны шилдэг цэвэрлэгчийг хүртэл шалгаруулж байх вэ. Өөрсдийгөө хий хөөргөх ч яах вэ, дэлхий дахинтай өрсөлдөх чадвартай болох нь чухал шүү дээ. Тэгвэл бид чухам хаахна явна вэ?