Хэтэвч
Хаврын урь орж, улс төрийн амьдрал идэвхжиж эхэллээ. Ерөнхий сайд С.Батболд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох асуудлыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэнэ гэж амалсан боловч “цусан тангараг өргөсөн” ард түмний холбооныхон тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Засгийн газрын мэдэгдсэнээр, энэхүү 1.5 сая төгрөгийг тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрийн эрх, бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр иргэдэд тараах аж. Эхний ээлжинд “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт дунджаар 500 000 төгрөгийг үе шаттайгаар, бэлнээр олгохоор төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулаад, 2010 оны 4-р сарын 15-наас эхлэн Монгол улсын Хүний …

