Эдийн засаг
Хэрэв та Орчлон хотхонд амьдарч, Central Tower-т офис түрээслэдэг бол, хэрэв та Гоёогийн ноолуур өмсөж, Могул брэндийн компьютер ашигладаг бол, хэрэв та хар Чингисыг Кока-Колагаар даруулдаг бол, хэрэв та Юнителийн дугаар, Телемаксын модемтой бол, хэрэв та Irish Pub-д алжаалаа тайлж, Тайгер шар айраг залгилдаг бол, хэрэв хүүхдүүд тань Орчлон сургуульд боловсорч, Скай Резортод гулгадаг бол, хэрэв та Hugo Boss-ын хослол, Burberry-гийн цувтай бол, хэрэв та Tide-аар хувцсаа угааж, Colgate-аар шүдээ арчилдаг бол, хэрэв та хааяа ч болов Орбит бохь зажилдаг бол… та Эм Си Эс группын үйлчлүүлэгч гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө болон …
Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хамгийн жижиг бирж хэмээн өхөөрдөх нь бий. Манай улсын цор ганц хөрөнгийн бирж болох МХБ удахгүй хорин жилийнхээ ойг тэмдэглэнэ. 1992- 1995 онд өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ба улмаар 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн түүхтэй.
Арилжааны банк бол хөрөнгө илүүдэлтэй байгаа газраас хөрөнгө дутагдалтай байгаа газар руу мөнгөн хуримтлалыг шилжүүлэх үүрэгтэй санхүүгийн зуучлагч байгууллага юм. Мөнгөн хуримтлал бүхий хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж цуглуулан хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог. Санхүүгийн зуучлал түргэн шуурхай явагдаж байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлт хурдсах буюу эдийн засаг бүхэлдээ нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зарцуулах боломж бүрддэг хэмээн эдийн засагчид үздэг (Schumpeter et al). Монголын нөхцөлд энэ нь банкуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай.
Бизнес эрхлэгчдийн хувьд банкны зээл авах эсвэл хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах гэсэн нэмэлт санхүүжилтийн үндсэн хоёрэх үүсвэр бий. Тухайн улсын эрх зүйн орчин, түүхэн хөгжил, ард иргэдийн сэтгэхүйгээс хамааран аль нэг зах зээл нь түлхүү хөгдөг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт бий болсон хуримтлалын дийлэнх хэсэг нь банкны салбар аль эсвэл хөрөнгийн зах зээлд төвлөрдөг гэсэн үг. Тухайлбал, Герман, Япон зэрэг улсууд банк төвтэй санхүүгийн зах зээлтэй бол АНУ, Их Британи зэрэг улсууд хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүгийн зах зээлтэй. Жишээ нь, АНУ-ын иргэдийн мөнгөн хуримтлалын 52 хувьнь …
Cайн бизнесмен зөвхөн үр ашигтай бизнест л хөрөнгө оруулалт хийдэг. Итгэлт баян шиг “Нэгийг гаргаад арвыг олох” гэж мөнгө зарахаас биш унацгүй наймаанд сохор зоос ч хялаалгахгүй. Тэгвэл хувь хүний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол, тэр тусмаа дээд боловсрол. Тийм ч учраас эцэг эхчүүд байдгаа барьцаалан хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг биз ээ. Гэвч тэдний хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж чадаж байна уу?

