[28 Jul 2010 | B.Nomungerel]
Нянгар цаг хугацаагаар аялсан нь

Нянгар хаданд гарсныг санаж байна уу? Хамаг эд хөрөнгөө ганц муу гялгар уутанд хийж аваад хот газрыг бараадсан Нянгар нэг л мэдэхэд “Би Монгол улсын Ерөнхий сайд Нянгар байна!” хэмээн сүр бадрааж суудаг. Жүжигчин Г.Ган-Очир Нянгарын дүрийг бүтээхдээ хими цэвэрлэгээний ажилтнаас Ерөнхий сайд хүртэл суга дэвшиж, өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсгийг тод томруунаар харуулж чадсан. Тэгвэл “Ес далан зургаа” сэтгүүл түүнд энэ удаад соц. үеийн нийтлэг дүр төрх, түгээмэл баатаруудын дүрд хувирах саналыг тавьсан юм. Г.Ган-Очир доктор Нянгарыг амилуулсан шиг ээ гучин жилийн өмнөх гол дүрүүдийг амьлуулж, бидэнд нэгийг бодогдуулсан билээ.


[25 Jul 2010 | Б.Жаргалан]
Капиталист социализм: Норвеги улсын жишээ

Соц.үед нам эвлэлд элсэх хүсэлтэй хүмүүсээс, “Цонхоор хар. Юу харагдаж байна?” гэж асуудаг байсан гэнэ лээ. Хариуд нь, “Эх орны минь социалист бүтээн байгуулалт харагдаж байна” гэж хэлэх ёстой, эс тэгвээс элсүүлэхгүй.
Улаанбаатар хотод социалист бүтээн байгуулалтын хүчинд хэд хэдэн орон сууцны хороолол, цахилгаан станц, г.м. баригдаж, нийслэлийн минь өнгө төрх үлэмж өөрчлөгдсөн билээ. Гэвч сүүлийн хэдхэн жилд түүнээс хэд дахин олон байшин барилга, орон сууцны хороолол капиталист шуналын хүчинд сүндэрлэж, Улаанбаатар минь дахиад л зүсээ хувиргачихлаа. Социалист үзэл суртал, капиталист шунал хоёрын аль нь илүү хүчтэй, илүү үр бүтээлтэй вэ …


[1 May 2010 | Ес далан зургаа]
Tabula Rasa: “Ес далан зургаа” сэтгүүлийн баг

Сонин сэтгүүлийнхэн хүмүүст асуулт тавихдаа гаргуун байдаг. “Хэн? Хэзээ? Хаана? Яагаад?” Тэгвэл “Ес далан зургаа” сэтгүүлийн TABULA RASA булан ямар ч асуултгүйгээрээ онцлог юм. Бид зочиндоо сэтгүүлийнхээ нэг нүүрийг “бэлэглэж”, юу дуртайгаа бичих \зурах, сийлэх, хайчлах, сурталчлах, г.м.\-ыг санал болгодог. Энэ дугаарын “Tabula Rasa” буланг “Ес далан зургаа” сэтгүүлийнхэн эзэгнэлээ. Хэд хоног уулзалтын ширээн дээр өнжсөн ватум цаасан дээр бид хүссэн зүйлээ бичиж, зурж, нааж, тэр битгий хэл шатааж байсан юм (шатаах ажлыг Номун хийсэн, Heesco ихэвчлэн зурсан, харин Манда амбицласан, тэгж тэгж Jagie юм бичих гэтэл зайгүй болчихсон байсан).


[1 May 2010 | Z.Ochir]
Залуу захирлууд

Сүүлийн жилүүдэд манай улсын бүх салбарт 1970, 1980-аад онд төрсөн залуус хүч түрэн гарч ирж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодит баялгийг бүтээж эхэллээ. “Ес далан зургаа” сэтгүүл монголын хөгжлийг тодорхойлох залуу захирлуудыг танилцуулж байна. Шинэ үеийн залуусын эрин үе айсуй.


[1 May 2010 | Х.Хоснаран]
Монголын балетын шинэ үе

Бид Холливудын кино, Солонгос сериалын жүжигчдийг шүтэж, тэднийг даган дууриаж амьдардаг боловч тэр бүр нутаг нэгт уран бүтээлчдээ хайрлаж, дэм өгч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ авьяастнууд хаана ч үнэ цэнэтэй байдгийн үлгэрээр Монголын олон зуун охид хөвгүүд дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулж явна. Тэр дундаа манай балетчид дэлхийн томоохон театруудад бүжиглэх болсноор дэлхий дахинд Монголын балетчдыг шүтэж, тэднээс үлгэр дууриалал авдаг сонирхогчдын хүрээ бий болжээ. Өнгөрсөн жил МУГЖ Д.Алтанхуяг Италийн алдарт La Scala театрын тайзнаа гарч, Монголын балетчид ямар ур чадвартай болохыг харуулсан. Тэрбээр өдгөө Boston Ballet-д гоцлоочоор ажиллаж буй. …