Зочин

[28 Jul 2010 | B.Nomungerel]
Нянгар цаг хугацаагаар аялсан нь

Нянгар хаданд гарсныг санаж байна уу? Хамаг эд хөрөнгөө ганц муу гялгар уутанд хийж аваад хот газрыг бараадсан Нянгар нэг л мэдэхэд “Би Монгол улсын Ерөнхий сайд Нянгар байна!” хэмээн сүр бадрааж суудаг. Жүжигчин Г.Ган-Очир Нянгарын дүрийг бүтээхдээ хими цэвэрлэгээний ажилтнаас Ерөнхий сайд хүртэл суга дэвшиж, өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсгийг тод томруунаар харуулж чадсан. Тэгвэл “Ес далан зургаа” сэтгүүл түүнд энэ удаад соц. үеийн нийтлэг дүр төрх, түгээмэл баатаруудын дүрд хувирах саналыг тавьсан юм. Г.Ган-Очир доктор Нянгарыг амилуулсан шиг ээ гучин жилийн өмнөх гол дүрүүдийг амьлуулж, бидэнд нэгийг бодогдуулсан билээ.

[1 May 2010 | Х.Хоснаран]
Монголын балетын шинэ үе

Бид Холливудын кино, Солонгос сериалын жүжигчдийг шүтэж, тэднийг даган дууриаж амьдардаг боловч тэр бүр нутаг нэгт уран бүтээлчдээ хайрлаж, дэм өгч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ авьяастнууд хаана ч үнэ цэнэтэй байдгийн үлгэрээр Монголын олон зуун охид хөвгүүд дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулж явна. Тэр дундаа манай балетчид дэлхийн томоохон театруудад бүжиглэх болсноор дэлхий дахинд Монголын балетчдыг шүтэж, тэднээс үлгэр дууриалал авдаг сонирхогчдын хүрээ бий болжээ. Өнгөрсөн жил МУГЖ Д.Алтанхуяг Италийн алдарт La Scala театрын тайзнаа гарч, Монголын балетчид ямар ур чадвартай болохыг харуулсан. Тэрбээр өдгөө Boston Ballet-д гоцлоочоор ажиллаж буй. …

[2 Feb 2010 | Б.Жаргалан]
Бизнетворк.мн сайтын В.Баярсайхан

Сүүлийн үед Монгол гэсэн тодотголтой олон нийтийн сүлжээ сайтууд олшрох болов. Тэдгээрийн нэг болох Biznetwork.mn-ыг үүсгэн байгуулагч, “Синглтон” ХХК-ий захирал В.Баярсайхантай олон нийтийн сүлжээний ач холбогдол, Бизнетворкын зорилго, агуулгын талаар ярилцлаа.

[1 Feb 2010 | Ес далан зургаа]
Бадарчин АМАЙ: “Би маш азтай хүн!”

2003 онд “Би чамд хайртай” нэртэй анхны цомгоо гаргаж, Монголд электро хөгжмийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан Амай буюу Ж.Золбаярыг дижей, промоутер гэдгээр нь бид мэднэ. Харин энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл дижей Амайг бус, аялагч Амайг онцлохыг хүсч байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө дэлхийг тойрон аялах агуу том зорилго тавин аян замдаа гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд Амай Европыг тойрч, Африк тивийг хөндлөн гулд нь гатлан дэлхийн 60 гаруй улс оронд хөл тавьжээ.