Онцлох сэдэв
Соц.үед нам эвлэлд элсэх хүсэлтэй хүмүүсээс, “Цонхоор хар. Юу харагдаж байна?” гэж асуудаг байсан гэнэ лээ. Хариуд нь, “Эх орны минь социалист бүтээн байгуулалт харагдаж байна” гэж хэлэх ёстой, эс тэгвээс элсүүлэхгүй.
Улаанбаатар хотод социалист бүтээн байгуулалтын хүчинд хэд хэдэн орон сууцны хороолол, цахилгаан станц, г.м. баригдаж, нийслэлийн минь өнгө төрх үлэмж өөрчлөгдсөн билээ. Гэвч сүүлийн хэдхэн жилд түүнээс хэд дахин олон байшин барилга, орон сууцны хороолол капиталист шуналын хүчинд сүндэрлэж, Улаанбаатар минь дахиад л зүсээ хувиргачихлаа. Социалист үзэл суртал, капиталист шунал хоёрын аль нь илүү хүчтэй, илүү үр бүтээлтэй вэ …
Мөрөөдлийн хуримыг гайхалтай даашинзгүйгээр яаж төсөөлөх вэ дээ? Үнсгэлжин шиг дэрвэгэр том хормойтой загвар эсвэл энгийн атлаа ихэмсэг сонгодог хийц, үгүй бол өвөрмөц, жинхэнэ орчин үеийн даашинз… Чамайг хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болгон харагдуулах шидтэй тэрхүү даашинзыг олж авна гэдэг амаргүй ажил. Хурим хийх өдрөө товлосон бол юу юугүй дэлгүүр хоршоо хэсэхийн оронд сонин сэтгүүл, интернэт дээр судалгаа хийж, өөрт таалагдсан загваруудаа тэмдэглэж ав. Даашинзны хэлбэр ямар байх, ямар материалаар хийгдэх, ямар чимэглэлтэй байх талаар бодож үзээрэй. Мэдээж төсөв мөнгөө ч бодолцох хэрэгтэй. Даашинздаа хир их мөнгө зарцуулах боломжтой …
Урилга
Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг сайхан хурим урилгаасаа гэвэл зохино. Ямар нэгэн арга хэмжээний урилга хүлээж аваад өөрийн эрхгүй эргүүлж тойруулж үздэг шүү дээ. Урилгыг чинь авсан зочид түүнийг хараад та хоёрын гэрлэлтийн тухай ямар нэг дүгнэлт хийж л таарна. Иймд урилгын загвар гаргахдаа хуримынхаа ерөнхий уур амьсгал болон хоёр биенийхээ сонирхол, таашаалыг илэрхийлсэн шийдэл сонгох хэрэгтэй. Гадаадад бол хуримын урилга моод дагадаг буюу жил бүр ямар нэгэн өнгө, загварын шийдэл амжилт олдог гэнэ билээ. Моод дагах нь ч юу юм, гэхдээ ядаж улиг болсон алтан шаргал үсэг, калькан …

