[6 Aug 2010 | Ес далан зургаа]
Энэ зуны шинэ кино

Art house, auteur кино гоё л доо. Гэхдээ зун болохоор яагаад ч юм аль болох сүр дуулиантай, байлдаан шуугиантай, панаалтай кино үзэх хүсэл төрдөг юм. Асар үнэтэй машинууд сэг болтлоо мөргөлдөөд л, буун дуу хадаж, сум исгэрээд л, хар нүдний шилтэй гарууд хүн төрөлхтнийг авраад л… Холливудын blockbuster-аар бөмбөгдүүлэх нь хар халуунд тархи толгойгоо амраах хамгийн найдвартай арга. Тэгвэл энэ зун тийм кино хангалттай олон гарах шинжтэй.


[6 Aug 2010 | Ес далан зургаа]
Чингис Хааны тухай ном зохиол

Эрэлхэг, хүчирхэг, дайчин хүмүүсийн намтар түүх ямагт гүйлгээтэй байдаг шүү дээ. Чингис хаанаас илүү эрэлхэг, илүү хүчирхэг, илүү дайчин хэн байх вэ. Тийм ч учраас үе үеийн зохиолчид Их Монгол улсыг байгуулан дэлхийн талыг эзэлж явсан Тэмүүжин хүүгийн талаар маш олон түүхэн зохиол, роман тууж туурвижээ. “Ес далан зургаа” сэтгүүл зарим нэг гадаадын зохиолчдын түүхэн романыг онцлон танилцуулж байна. Зохиолчид болсон хойноо уран сайхны хэтрүүлэг ашиглан түүхэн үйл явдалд давс хачир нэмсэн байх талтай ч, эдгээр зохиолууд таныг уйдаахгүй болов уу.


[6 Aug 2010 | Ес далан зургаа]
Францын зохиолч Омерик: “Монгол чоно”

Улаанбаатар хот соёл урлагийн хувьд маш баялаг. Өдөр бүр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаж, ямар нэгэн үйл явдал болдог. Тэгвэл энэ оны 5-р сарын 7-9-ны өдрүүдэд “Франц – Монголын соёлын өдрүүд” нэртэй арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан юм. Тус наадмын хүрээнд номын баяр, кино өдөрлөг, гэрэл зураг, уран бичлэг, археологийн олдворын үзэсгэлэн гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохиогджээ. Мөн хоёр орны зохиолчид хуран чуулж, Монгол зохиолчдын ном зохиолыг Францын зах зээлд хэвлэн гаргах, сурталчлах асуудлаар санал солилцсон юм. Г.Аюурзана, хүүхдийн зохиолч О.Сундуй нарын бүтээл анхаарал …


[28 Jul 2010 | Ес далан зургаа]
Үзэл суртлын зэвсэг

Хуучин номоо янзалж байгаад “Монголын шилдэг яруу найраг” (1971), “Монголын шилдэг яруу найраг” (1981) гэсэн хоёр ном оллоо. Хэдэн хором хуудсыг нь эргүүлж суухад тухайн үеийн нийгэм, Монголын наян жилийн түүх нүдний өмнө зурайх шиг болов. Үзэл суртал үнэхээр хүчтэй байжээ. Зөвхөн гарчгийг нь л харахад – “Пионерийн дуу” (Д.Нацагдорж!), “Сүхбаатар ба СССР-ийн найрамдал” (С.Буяннэмэх!), “Ильич багш” (Ц.Дамдинсүрэн!), “Сарваатахи Ленин” (Б.Ренчин!)… эв хамт нийгэм, Октябрийн хувьсгал, найрамдал дружба, энхрий хайрт нам засаг..


[25 Jul 2010 | Ес далан зургаа]
Ардын зураач Б.ЧОГСОМ: “Матар” сэтгүүлд шүүмжлүүлж гарвал том асуудал болдог байлаа.

Монгол улсын ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Б.Чогсом гуайтай уран бүтээл, нийгмийн талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр “ЗанадуАРТ” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байсан юм.