Дизайн

[2 Feb 2010 | Ес далан зургаа]
Домогт дизайнер Филипп Старк

Тэр бол домог. Тансаг зочид буудал, тасархай ресторануудын интерьер дизайныг гардан гүйцэтгэж, өөрийн өвөрмөц хэв маягийг дэлхий нийтэд таниулж чадсан ноён Филипп Старк бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг юм. Интерьерын зураг гаргахаас гадна өдөр тутмын эд зүйлсийн хэлбэр дүрсийг өөрчлөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дизайныг урлагийн түвшинд хүргэсэн тэрбээр “дизайн бүх зүйлд хамаатай” гэдгийг зарлан тунхагласан билээ. Бүтээлүүд нь Нью Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг гэдгээс түүний хэр нэр нөлөөтэй болохыг харж болно. Juicy Salif хэмээх домогт шүүс шахагч, Louis Ghost сандал, минималист …