Ном

[6 Aug 2010 | Ес далан зургаа]
Чингис Хааны тухай ном зохиол

Эрэлхэг, хүчирхэг, дайчин хүмүүсийн намтар түүх ямагт гүйлгээтэй байдаг шүү дээ. Чингис хаанаас илүү эрэлхэг, илүү хүчирхэг, илүү дайчин хэн байх вэ. Тийм ч учраас үе үеийн зохиолчид Их Монгол улсыг байгуулан дэлхийн талыг эзэлж явсан Тэмүүжин хүүгийн талаар маш олон түүхэн зохиол, роман тууж туурвижээ. “Ес далан зургаа” сэтгүүл зарим нэг гадаадын зохиолчдын түүхэн романыг онцлон танилцуулж байна. Зохиолчид болсон хойноо уран сайхны хэтрүүлэг ашиглан түүхэн үйл явдалд давс хачир нэмсэн байх талтай ч, эдгээр зохиолууд таныг уйдаахгүй болов уу.

[6 Aug 2010 | Ес далан зургаа]
Францын зохиолч Омерик: “Монгол чоно”

Улаанбаатар хот соёл урлагийн хувьд маш баялаг. Өдөр бүр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаж, ямар нэгэн үйл явдал болдог. Тэгвэл энэ оны 5-р сарын 7-9-ны өдрүүдэд “Франц – Монголын соёлын өдрүүд” нэртэй арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан юм. Тус наадмын хүрээнд номын баяр, кино өдөрлөг, гэрэл зураг, уран бичлэг, археологийн олдворын үзэсгэлэн гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохиогджээ. Мөн хоёр орны зохиолчид хуран чуулж, Монгол зохиолчдын ном зохиолыг Францын зах зээлд хэвлэн гаргах, сурталчлах асуудлаар санал солилцсон юм. Г.Аюурзана, хүүхдийн зохиолч О.Сундуй нарын бүтээл анхаарал …

[28 Jul 2010 | Ес далан зургаа]
Үзэл суртлын зэвсэг

Хуучин номоо янзалж байгаад “Монголын шилдэг яруу найраг” (1971), “Монголын шилдэг яруу найраг” (1981) гэсэн хоёр ном оллоо. Хэдэн хором хуудсыг нь эргүүлж суухад тухайн үеийн нийгэм, Монголын наян жилийн түүх нүдний өмнө зурайх шиг болов. Үзэл суртал үнэхээр хүчтэй байжээ. Зөвхөн гарчгийг нь л харахад – “Пионерийн дуу” (Д.Нацагдорж!), “Сүхбаатар ба СССР-ийн найрамдал” (С.Буяннэмэх!), “Ильич багш” (Ц.Дамдинсүрэн!), “Сарваатахи Ленин” (Б.Ренчин!)… эв хамт нийгэм, Октябрийн хувьсгал, найрамдал дружба, энхрий хайрт нам засаг..

[1 May 2010 | Ес далан зургаа]

Монголчууд бид бичиг соёлын бахдам өвтэй ард түмэн. Бидний бахархал болсон босоо Монгол бичгээр Монголын түүх соёлын олон зуун судар бичиг уламжлагдан ирсэн бол өвөг дээдэс маань Тод бичиг, Дөрвөлжин бичиг, Соёмбо үсэг зэрэг Монгол хэлийг тэмдэглэх олон төрлийн бичиг үсэг зохиож байжээ. Нэгэн үед латин үсгээр бичих туршилт ч хийгдэж байв. 1946 онд кирилл үсгийг Монгол улсын албан ёсны бичиг болгосон нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа юм.

[1 Feb 2010 | Б.Тэнгис]
Улаанбаатарын номын дэлгүүрүүд

“Ном уншдаг хүн үгүй болжээ” гэж нэг хэсэг их ярьсан ч, нийгэм хөгжихийн хирээр хүмүүс ч сэмхэн уншиж эхэлсэн бололтой. Өдөр бүр өч төчнөөн ном хэвлэгдэж, гадаадад бестселлер болж буй ном зохиол хэдхэн сарын дотор Монгол хэлнээ орчуулагддаг болжээ. Эрэлт сайжирсан тул номын дэлгүүрүүдийн тоо олширч, сонголт нэмэгджээ. Энэ удаад “ЕС ДАЛАН ЗУРГАА” сэтгүүл Улаанбаатар хотын зарим нэг номын дэлгүүрээр зочиллоо.