Ес далан зургаа сэтгүүл

Хоггүй хот
Би сайн хөрш байхыг хичээдэг. Даанч доод давхрынхаа айлын орцонд гаргаж тавьсан хогны уутанд өглөө бүр тээглэж унадаг болохоор хөршүүддээ найрсаг хандахад хэцүү байдаг юм. Хоёр алхаад л хогийн саванд хийх боломж байхад шүү дээ. Уурлана, бухимдана. Тэр айл өмнөх орой нь ямар хоол идсэн, ямар ундаа уусан гэхчлэн амьдрал нь тэр чигтээ нүдний өмнө зурайна. Төмстэй хоол хийсэн бол хальсных нь ялзарсан үнэрт мансуурна.

Нэг өдөр айлын эзэгтэй хогоо гаргаж байхад нь таардаг юм байна. Түүнтэй эелдгээр мэндлээд, хогоо нэг давхарт байдаг хогийн саванд хийж байхыг хүслээ. Тэгтэл тэр урдаас тачигнатал загнадаг юм байна. “Чамдминий хаана юу тавих ямар хамаатай юм, цэвэрлэгч ирээд авна биз, яасан сүржигнүүр амьтан бэ”.

Тийм дээ, ганган машинтай том боссууд цонхоороо ундааныхаа савыг шиддэг, үнэртэй ус ханхлуулсан залуус гудамжинд тамхиа унтраадаг, гэр хорооллын айлууд хогоо хашаагаараа давуулж хаяхыг хаясанд тооцдог – энэ бүхэн Улаанбаатарын хувьд жирийн үзэгдэл.

Бид яагаад орц, гудамж, хотоо ийнхүү хогийн цэг болгосоор байна вэ?

Нүүдэлчдийн хувьд, хог хаягдал гэх зүйл бараг гардаггүй байжээ. Ихэнх хоол хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх тул хог хаягдал гэх ойлголт байхгүй шахуу, хаягдал гарлаа гэхэд тэр нь органик хаягдал байх тул маш хурдан задарч байгаль орчиндоо шингэнэ. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл бид хог хаягдалгүй шахуу орчинд амьдарч байж. Тийм ч учраас хогны асуудалд тэгтлээ их ач холбогдол өгөх шаардлага байсангүй.

Нүүдэлчдийн хаягдал байгальд шингээж устах ёстой тул нэг газар хурааж болохгүй. Энэ нь ч байгаль орчиндоо илүү ээлтэй. Хөршийнхөө хандлагыг харвал Монголчууд бидний сэтгэлгээ нүүдэлчдийн уламжлал ахуйтай уяатай хэвээр үлдсэн мэт… айлын эзэгтэйд бухимдах хэрэг байв уу даа. Гэм биш зан гэдэг байх аа?

Aрван жилийн өмнө л хоол хүнс, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол маш энгийн, илүү дутуу хаягдал гаргахааргүй хийгддэг байсан. Харин одоо бол аль болох гоё ганган, олон давхар сав баглаа боодлыг илүүд үзэх болсон ба тэр хэмжээгээр хог хаягдал нэмэгдэж байна. Тэглээ гээд доторх бүтээгдэхүүний чанар өөрчлөгдөхгүй шүү дээ. Зарим хүмүүс үүнийг маркетинг гэж нэрлэх байх, гэхдээ байгаль орчинд ээлтэй маркетинг хийвэл бүр гоё биш гэж үү?

Улаанбаатарын хогны асуудлыг шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх нь чухал ч, түүний хажуугаар хог хаягдлын хэмжээг багасгахад чиглэсэн алхам хийх хэрэгтэй мэт санагдаж байна. Байгаль орчны хамгааллын асуудал хурцаар тавигдах болсон энэ үед байгалиа дээдлэх уламжлалт сэтгэхүйгээ хадгалах нь чухал. Хог хаягдалгүй шахуу амьдарч ирсэн тэрхүү уламжлалаа сэргээхэд буруу юу байх вэ. Хөгжиж байгаа нь энэ гээд бусад улсын алдааг давтах шаардлагагүй шүү дээ.

Би өөр дээрээ туршилт хийж долоо хоногийн туршид илүү дутуу савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амьдрахаар шийдлээ. Хүнс цуглуулах гэж дэлгүүр явахдаа гэртээ байсан бүх даавуун уут, сүүний бидон, өндөгний сав зэргээ аваад гарлаа. Даанч өндөгнөөс авахуулаад асуудал гарах нь тэр. Задгай өндөг байгаагүй тул яалт ч үгүй пластик савтай өндөг худалдаж авлаа. Сүүний хувьд ч тэр, бүгд савлагаатай. Харин жимс ногооны тасагт аз таардаг юм байна. Жимс ногоогоо өөрийнхөө авчирсан даавуун уутанд хийлгэж авлаа. Пластик савгүй ундаа авах ямар ч боломж байсангүй, иймд чацарганы сироп худалдан авав. Ганц пластик савтай сиропоор нэлээд хэдэн литр ундаа найруулж уух учир хэд хэдэн ундаа авснаас илүү сонголт.

Эцэст нь гэртээ хариад худалдаж авсан зүйлээ тоолоход: өндөгний пластик сав 1, сүүний цаасан сав 2, чацарганы сиропны пластик сав 1, кофены лааз 1, нөөшилсөн ногооны шил 1, махны гялгар уут 1, талхны гялгар уут 1, шар айрагны шил 4 гарч ирэв. Ямар ч байсан уут дүүрэн хог гарах нь тодорхой.

Өнөөгийн нийгэмд ямар ч хог хаягдал гаргалгүй амьдрах боломжгүй л дээ. Гэхдээ хичээх хэрэгтэй. Жимс, ногооны хаягдлаа компост хийн боловсруулж бордоонд хэрэглэж болно. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох савлагаа багатай, дахин боловсруулах боломжтойг нь авахад анхаарах гэх мэт хангалттай арга зам бий. Энэ дадлыг олон нийтэд хэвшүүлэхэд маш их цаг хугацаа шаардагдах тул эхний ээлжинд үйлдвэрлэгчид санаачлагатай ажилламаар байна. Нийгмийн хариуцлага гэж ярьдаг компаниуд иймэрхүү санаачлага гаргавал сайнсан. Сав баглаа боодлын хэрэглээг эрс багасгавал Улаанбаатар хотын гудманд хөглөрөх хог тэр хэмжээгээр багасна шүү дээ. Хог хаягдлын асуудлыг эх үүсвэр дээр нь таслан зогсоох нэг алхам гэлтэй.

Мэдээж хэрэг, сав баглаа боодлоос татгалзсан ч гэлээ тодорхой хэмжээний хаягдал гарах нь ойлгомжтой. Хог хаягдлаа хогийн саванд хийж заншихыг хөршүүддээ хэвшүүлэх л үлдэж… Тэгвэл ч Улаанбаатар минь нүүдэлчин Монголын хоггүй хот хэмээн дэлхийд алдарших цаг ойртоно доо.

Унт!
Өчигдөр шөнө та хангалттай сайн унтаж чадсан уу? Өглөө сэрүүлэг дуугарахад арай хийж боссон юм биш биз? Эсвэл огт унтаж чадахаа байсан уу? Хэрэв та унтаж амрахыг хий дэмий цагийн гарз гэж боддог бол, хэрэв та өдөр болгон дутуу нойртой хонодог бол үүнийг заавал унш. Учир нь бүтэн шөнийн нойр таны бодож байгаагаас хавьгүй илүү чухал юм.

Арван жилийн багш маань, “Наполеон хоногт ердөө дөрөвхөн цаг унтдаг байсан гэнэ лээ, та нар яасан их нойртой юм” гэж загнадаг байж билээ. Үнэхээр ажилсаг, эрч хүчтэй хүмүүс бага унтдаг, харин залхуу, арчаагүй хүмүүс л нойр ихтэй байдаг гэж үү? Амжилтад хүрэхийг хүсвэл өдөржин шөнөжин ажиллах шаардлагатай өнөөгийн нийгэмд өдөр бүр 8 цаг унтана гэдэг толгойд багтамгүй тансаглал болсон гэлтэй. Тэгээд ч ажил төрлөөс авахуулаад чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх мянга түмэн боломж байхад унтаж яах юм бэ?

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг ч, нойр чухам ямар ач холбогдолтойг төдийлөн сайн ойлгодоггүй.

Ямар ч хэрэггүй цагийн гарз гэж боддог хүмүүс ч байна. Тэгвэл бид яагаад заавал унтах ёстой байдаг вэ? Энэ асуулт эрт дээр үеэс эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар ирсэн ба 20-р зууны эхэн үеэс нойр судлал шинжлэх ухааны бие даасан салбар болон хөгжих болжээ. Сүүлийн жилүүдэд энэ салбарт олон чухал нээлт хийгдсэн ч, эрдэмтэд нойрны нууцыг бүрэн гүйцэд тайлаагүй л байна.

Нойрыг эрдэмтэд нэн түрүүнд уураг тархины үйл ажиллагаатай холбож тайлбарладаг. Бүтэн өдрийн турш асар их ачаалалтай ажилласан тархи эзнээ унтаж байх хооронд цуглуулсан мэдээллээ боловсруулах, ангилах, хадгалах гэх мэт “дотоод ажлаа” амжуулдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, таныг унтаж байхад хүртэл тархи тань ажиллаж л байдаг. Ямар нэг асуудлыг шийдэж чадахгүй мухардалд ороод байсан хүн унтаж сэрээд тухайн асуудлыг тэс ондоо өнцгөөс харж, оновчтой шийдэл бодож олох нь элбэг байдаг шүү дээ.

Иймд та үе үе компьютерээ “restart” хийх ёстой байдаг шиг өдөр бүр хангалттай унтаж, тархи толгойгоо амрааж байх ёстой. Энэ үед тархи тань “hard disk” буюу ой санамжаа цэгцэлж, өдрийн турш хуримтлагдсан хорт бодисыг устган бие организмаа цэвэршүүлэх болно. Мөн нойрсох үед даавар ялгаралт эрс нэмэгдэж, эд эс төлжин бэхждэг байна. Жишээ нь, хүний биеийн өсөлтийг удирдаж эд эсийг шинэчлэхэд чухал үүрэгтэй өсөлтийн даавар унтах үед хамгийн ихээр ялгардаг гэнэ.

Тийм ч учраас хүүхдүүд илүү их унтах шаардлагатай байдаг юм байна.

Ромын эзэнт гүрнээс авахуулаад саяхныг хүртэл унтахыг хориглох нь тамлан шийтгэх сонгодог арга байв. Галзуурах шахсан хоригдлууд ганц хором ч болтугай нүдээ амраахын тулд хамаг нууцаа дэлгэхээс буцдаггүй байсан гэдэг. Нойрны дутагдал ийм л хор уршигтай. Гэхдээ ганц хоёр шөнө нойргүй хонолоо гэхэд маргааш нөгөөдөр нь хангалттай сайн унтаж чадвал нойрны дутагдлаа нөхөж болно. Харин олон хоног дутуу нойртой явбал биеийн эсэргүүцэл суларч, ядаргаанд орсноор эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хямарч, өвчин зовлон нэрвэгдэх нь элбэг байдаг.

Түүнчлэн, нойрны дутагдалд орсон хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болж, алдаа гаргах магадлал нь нэмэгддэгбайна. Тухайлбал, урьд шөнө нь унтаж амарсан, эсвэл огт унтаж чадаагүй хоёр бүлэг хүмүүст яг адилхан даалгавар өгөхөд, нойргүй хоносон хүмүүс илүү олон алдаа гаргадаг нь тогтоогджээ. Ганц хоёр шөнө нойргүй хоноход л ажлын чадвар илт муудаж, тархи толгой ажиллахаа байдаг шүү дээ. Тэр битгий хэл, олон хоног нойргүй явсан хүний оюун ухаан балартаж, шизофренийн шинж тэмдэг илэрдэг байна.

Өөрөөр хэлбэл, нойроо хасвал өдөр уртсаж, илүү их ажил амжуулна гэж бодох нь өрөөсгөл юм. Жишээ нь, та хоногт 8 цаг унтдаг байснаа болиод ердөө 4-хөн цаг унтдаг болсон гэж бодъё. Ингэснээр бүхэл бүтэн 4 цаг хожсон мэт санагдах боловч, нойрны дутагдалд орсноор таны ажлын бүтээмж дор хаяж 20 хувиар буурах тул та урьд нь 16 цагт амжуулдаг байсан ажлаа 20 цаг хийх болно. Дүндээ дүн байгаа биз?

Мэдээж хэрэг, хүмүүсийн нойрны хэрэгцээ харьцангуй өөр байдаг. Зарим хүмүүс өдөрт 4-5 унтдаг, ямар ч сөрөг нөлөө байдаггүй гэж ярьдаг бол зарим нь өдөрт дор хаяж 10 цаг унтахгүй бол сэргэг байж чаддаггүй гэдэг. Гэхдээ эрдэмтэд насанд хүрсэн хүн дунджаар 7-8 цаг унтах шаардлагатай гэдэг дээр ерөнхийдөө санал нийлдэг. Судалгаанаас харвал, өдөр бүр 7-8 цаг унтдаг хүмүүс бага унтдаг хүмүүсээс илүү удаан насалдаг ба ихэнх хүмүүсийн хувьд 6 цагаас бага унтах нь эрүүл мэндэд хортой байдаг гэнэ.

Судлаачид нойрыг үндсэн дөрвөн үе шаттай болохыг тогтоожээ. Нэгдүгээр үед хүний бие унтахад бэлтгэж, зүүрмэглэж эхэлдэг. Хоёрдугаар үед зүрхний цохилт удааширч, биеийн температур доошлон, улмаар гуравдугаар үе буюу гүн нойрны үед шилжих ба энэ үед тархины долгион саармагжиж, цусны эргэлт сайжирснаар нөхөн сэргээлт явагддаг байна. Энэ мөчлөг дунджаар 90 минут үргэлжилдэг ба улмаар REM (rapid eye movement) буюу нүдний хурдан хөдөлгөөнт нойр гэж нэрлэгддэг дараах үед шилжинэ (энэ үед нойрсож буй хүний нүд хурдан хөдөлж эргэлддэг тул ийм нэр өгсөн гэдэг). Энэ үед хүн идэвхтэй зүүдэлж эхэлдэг тул REM нойрыг зүүдний нойр гэх нь ч бий. Зүүдэлж буй хүний зүрхний цохилт болон тархины долгион илт  хурдсаж, биеийн булчин нь зангирч хөдөлгөөнгүй болдог юм байна. Манайхан “шөнөжин зүүдлээд огт амарч чадсангүй” гэж ярьдаг ч, зүүдэлнэ гэдэг муу унтсаны шинж биш юм. Хүнийг ид зүүдэлж байхад сэрээвэл зүүдээ сайн санадаг болохоос биш бид байнга л зүүдэлж байдаг.

Дөрвөн үе шат бүхий энэхүү мөчлөг нэг шөнийн туршид 4-5 удаа давтагддаг ба насанд хүрсэн хүний нойрны 25 орчим хувь гүн нойрны үед, 25 орчим хувь REM буюу зүүдний үед хамаардаг байна. Гүн нойрны үе бие махбодийг сэргээхэд чухал үүрэгтэй бол REM нойр ой тогтоолтыг сайжруулах г.м тархины үйл ажиллагаатай нягт холбоотой гэж үздэг. Тэгэхээр нойр бол яав ч хий дэмий цагийн гарз биш болж таарлаа. Нойр чинь хүрсэн л бол унтахаас өөр ямар ч арга байхгүй. Хэсэг хугацаанд каффеин, никотин болон эм тангаар аргалж болох ч, хэн ч байсан гэсэн унтах хүсэлдээ хэзээ нэгэн цагт дийлдэх л болно.

Нойр хүрсэн л бол унтахаас өөр ямар ч аргагүй гэж бодвол хүн мянга хөгжсөн ч, байгалийн хэмнэлд захирагддаг амьтан хэвээр үлдсэн мэт. Бид байгаль дэлхийтэйгээ нарийн шүтэлцээтэй. Жишээ нь, дэлхий дээрх бүх амьд эд эсийн унтах, идэх, г.м. анхдагч хэрэгцээ дэлхийтэнхлэгээрээ бүтэн эргэх 24 цагийн циклээр зохицуулагддаг. Шөнө болохоор л нойрмоглож эхэлдэг шүү дээ. Энэ бүхэн бидний тархин дахь “биологийн цаг” буюу сэрүүлэгтэй цагны үүрэг гүйцэтгэдэг тархины гипоталамуст орших CSN хэмээх жижигхэн хэсэгтэй холбоотой. Түүний тусламжтайгаар хүний бие орчны гэрлийг мэдэрч, гэрэл тусахыг сэрэх дохио гэж ойлгодог байна. Өөрөөр хэлбэл, нар мандахад унтаж, нар жаргахад унтах цагийн хуваарь

хүний тархинд програмчлагдсан байдаг гэж хэлж болно. Нойр солигдсон, цагийн зөрүү гарахгүй байгаа тохиолдолд гэрлийн эмчилгээ үр дүнтэй байдаг нь ийм учиртай. Бид технологийн ачаар өдөржин шөнөжин ажиллаж, үүр цайтал шоудах боломжтой болсон ч, бие махбодь маань “иргэншсэн нийгэм”-д дасах болоогүй л байна.

Нойр хүний биед ийнхүү нарийн програмчлагдсан байдгийг эрдэмтэд ихэнхдээ эволюцитай холбож тайлбарладаг. Учир нь унтах үед энерги зарцуулалт харьцангуй багасдаг байна. Зарим амьтад хоол унд хомс өвлийн цагт ичээнд ордог бол ихэнх амьтдын хувьд шөнө унтах замаар энергиэ хэмнэх нь аюул ихтэй шөнийн цагт хоол унд хайхаас илүү хялбар хийгээд аюулгүй байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэдээж хэрэг тэр үеэс хойш хүмүүсийн нойрны хэв маяг маш их өөрчлөгдсөн, ялангуяа цахилгаан чийдэн гарч ирснээс хойш бид шөнө хүртэл маш идэвхтэй амьдрах боломжтой болсон билээ. Энэ бүхэн бидэнд яаж нөлөөлж байна вэ?

АНУ-ын судлаачдын тооцоолсноор, 2010 онд Америкчууд дунджаар 6 цаг 30 минут унтсан ба нойрсох хугацаа нь дөчин жилийн өмнөхтэй харьцуулбал 2 цагаар багасжээ. Манайхан ийм судалгаа хийдэггүй ч, зах зээлд шилжсэн хорин жил Монголчуудын нойрноос нилээд хумсалсан нь ойлгомжтой. Дэлхийн кофены зах зээл жил ирэх тусам өргөжин тэлж, Монголд хүртэл Starbucks нээгдэх гэж байгааг бодвол нойрны эсрэг дайн ид хүчээ авч байх шиг. Нэг талаас нийгмийн шаардлага, нөгөө талаас байгалийн зүй тогтол… Энэ бүхнийг уялдуулахын тулд нойрны чанартаа маш сайн анхаарах нь чухал. Эс тэгвээс нойрны дутагдалд орж эрүүл мэндээрээ хохирч мэдэх юм.

Үндэсний хөрөнгөтөн үү, ард түмний дайсан уу?
Хэрэв та Орчлон хотхонд амьдарч, Central Tower-т офис түрээслэдэг бол, хэрэв та Гоёогийн ноолуур өмсөж, Могул брэндийн компьютер ашигладаг бол, хэрэв та хар Чингисыг Кока-Колагаар даруулдаг бол, хэрэв та Юнителийн дугаар, Телемаксын модемтой бол, хэрэв та Irish Pub-д алжаалаа тайлж, Тайгер шар айраг залгилдаг бол, хэрэв хүүхдүүд тань Орчлон сургуульд боловсорч, Скай Резортод гулгадаг бол, хэрэв та Hugo Boss-ын хослол, Burberry-гийн цувтай бол, хэрэв та Tide-аар хувцсаа угааж, Colgate-аар шүдээ арчилдаг бол, хэрэв та хааяа ч болов Орбит бохь зажилдаг бол… та Эм Си Эс группын үйлчлүүлэгч гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө болон хүнсний үйлдвэрлэл, барилга, харилцаа холбооны үйлчилгээ, импорт худалдааны бизнесээс гадна Таван Толгойн нүүрс, эрчим хүч, дэд бүтэц, өндөр зэрэглэлийн зочид буудал гэх мэт олон том төсөл Эм Си Эс-ээр овоглож байна.

Зөвхөн Эм Си Эс гэлтгүй, нэгэн зэрэг маш олон салбарт үйл ажиллагаа явуулж, олон арван охин компани эзэмшдэг томоохон бизнес бүлэглэл Монголд нилээд хэд бий. Ньюком групп, Бодь групп, Таванбогд групп, Женко групп, Моннис групп, Шунхлай групп, Макс групп, г.м., г.м. Танил сонсогдож байгаа биз? Тэд таны амьдарч буй орон сууц, унаж буй машин, банкин дахь хадгаламжаас авахуулаад шатахуун, гар утас, электрон бараа, гутал хувцас, хоол хүнс гэх мэт өдөр тутмын хэрэглээг (ихэвчлэн импортоор) хангаж байна. Энэ дүр зургийг харвал, Монголын бизнесийн салбарт групп буюу бүлэглэл гэх үзэгдэл газар авчээ. Энэ нь Японы зайбацу, Солонгосын чаебол гэдэг шиг Монгол маягийн хөгжлийн загвар мөн үү?

Япон улсад зайбацу хэмээгддэг бизнесийн бүлэглэлүүд Мейжигийн хувьсгалаас хойш хүчээ авсан гэж үздэг. 1868 онд байгуулагдсан Мейжигийн Засгийн газар олон зуун жилийн турш гадаад харилцааны хувьд хаалттай байсан Япон улсыг дэлхий дахинд нээж, барууны технологи, мэдлэгийг нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ. Газар тариаланд суурилсан эдийн засгаа шинэчилж, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үүднээс шинэ Засгийн газар эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэсэн салбаруудад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж эхлэв.

Гэвч эдийн засгаа өрнөдийн загвараар хөгжүүлэхэд барууны боловсролтой хүмүүс, орчин үеийн дэд бүтэц хэрэгтэй байлаа. Иймд боловсролын тогтолцоогоо зоригтойгоор шинэчилж, мянга мянган залуусыг гадаадад сургахын зэрэгцээ дэд бүтэц, зам тээврийн салбарт хөрөнгө оруулж, мөн улсын хөрөнгөөр олон арван үйлдвэрийн газар байгуулжээ.

Тухайн үед хуримтлал бүхий хувийн хэвшил бий болж амжаагүй байсан тул энэ их бүтээн байгуулалтыг төр бие даан санхүүжүүлэхээс өөр арга байсангүй. Энэ бодлого нь ч үр дүнгээ өгч, газар тариалангаас орж ирсэн татварын орлогоороо тоног төхөөрөмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр маш богино хугацаанд үйлдвэржилтийн суурийг тавьжээ. 1880 он гэхэд Мейжигийн Засгийн газар 52 аж үйлдвэрийн концерн, 10 уурхай, 5 зэвсгийн үйлдвэр эзэмшиж байв. Арав гаруй жилийн дотор хийгдсэн энэ их хөрөнгө оруулалт Японы эдийн засгийг шинэчлэхэд чухал түлхэц болжээ.

Улмаар Засгийн газрын эзэмшлийн үйлдвэрүүд улсын төсөвт ихээхэн дарамт учруулах болсон тул 1880-аад оноос зарим үйлдвэрийг хувьчилж эхлэв. Хувьчлалын хүрээнд, улсын хөрөнгөөр баригдсан үйлдвэр, уурхайн төслүүдийг төрийн бодлогыг дэмждэг нөлөө бүхий гэр бүлүүдэд таатай нөхцлөөр хувьчлахын зэрэгцээ төрөл бүрийн тусгай зөвшөөрөл, давуу эрх олгожээ. Энэ бодлого нь улс төрийн нөлөөтэй цөөн тооны гэр бүлд маш их боломж олгосон.

Тухайлбал, өмнөх засгийн үед санхүү, худалдааны бизнес эрхэлж байсан Мицуи гэр бүл улс төрийн нөхцөл байдлыг гярхай мэдэрч, Мейжигийн хувьсгалыг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулснаар шинэ төртэй зузаарсан гэдэг. Энэ бүхний хариуд Мейжигийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Засгийн газрын өрийн бичиг худалдах буюу мөнгө босгох ажлыг Мицуид даатгажээ. 1876 онд Мицуи гэр бүл банк байгуулж, улмаар Мицуи Буссан холдинг компаниараа дамжуулан худалдаа наймаа, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж эхэлсэн байна.

Төрийн дэмжлэг авч чадсан гэр бүлүүд ийнхүү томорч, зайбацу хэмээн нэрлэгдэх болсон аварга том бизнес бүлэглэлүүд Японы санхүү, худалдаа болон үйлдвэрлэлийн салбарыг захирах болсон юм. 1914-1929 онд Мицуи, Мицубиши, Сумитомо нарын гурван гэр бүл Японы топ 100 компанийн 28 хувийг эзэмшиж байлаа. Тэдний хөгжилд төрийн дэмжлэг чухал нөлөөтэй байсан ч, бизнесийн арга ухаан, зохион байгуулах чадварыг нь дутуу үнэлж болохгүй. Зайбацу нарт Засгийн газрын зүгээс давуу эрх олгосныг шударга бус гэж үзэж болох ч, тэд эх орныхоо эдийн засгийн шинэчлэлд маш их хувь нэмэр оруулж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар – хувийн хэвшлийн түншлэл ийнхүү харилцан ашигтайгаар өргөжин тэлсний хүчинд орчин цагийн Япон улс бий болсон гэж хэлж болно.

1878 онд Токиогийн хөрөнгийн бирж байгуулагдснаар зайбацу нар зохион байгуулалтын хувьд улам боловсронгуй болж, хөрөнгийн биржээс мөнгө босгож эхлэв. Зайбацугийн эзэд толгой компаниа хувьцаат компани болгон өөрчлөн байгуулахдаа компанийхаа хяналтын багцыг авч үлдэж, улмаар тэрхүү холдинг компанийхаа нэр дээр хэд хэдэн охин компани байгуулж, тус бүрийнх нь хувьцааны тодорхой хувийг арилжижбайлаа. Энэхүү пирамид маягийн бүтцийн ачаар зайбацугийн эзэд маш олон компанид хяналтын багц эзэмшиж, удирдлагыг нь дураараа томилох эрхтэй болсон юм. Энэ үед хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн компанийн засаглалтай холбоотой хууль тогтоомж хомс байсан нь энэ бүхнийг өөгшүүлж байлаа.

Зайбацу нар ийнхүү дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл Японы эдийн засгийг үндсэндээ захирч байлаа. Зарим томоохон зайбацу нар улс төрийн намуудыг санхүүжүүлэх замаар нөлөөгөө тэлж, байр сууриа бэхжүүлж байв. Гэвч тэдний өмч хөрөнгө, эрх мэдэл нэмэгдэхийн хирээр шүүмжлэлд өртөх нь ихэссэн юм. 1932 онд хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн экстремист бүлэглэл олигархуудтай тэмцэх нэрийдлээр Сангийн сайд асан Иноуе болон Мицуи холдинг компанийн захирал Такума хоёрыг хороосон нь нийгмийн уур амьсгал хир хурцадсаныг илтгэнэ.

Улмаар дайнд ялагдал хүлээсэн Япон улс АНУ-ын шахалтаар монополь давамгайлсан эдийн засгаа ардчилж, зайбацу нарыг татан буулгах үүрэг хүлээв. Дайны дараахан батлагдсан Монополийн эсрэг хууль холдинг компаниудын үйл ажиллагаа болон санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлаж, компанийн засаглалыг хөгжүүлэхэд чиглэв. Энэ бүхэн Японы бизнесийн орчинг эрүүлжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

1940-өөд оны сүүлээр зайбацуг албан ёсоор татан буулгасан боловч дайнд нэрвэгдсэн эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс Монополийн эсрэг хуулийн заалтуудыг суллахаас өөр арга байсангүй. Мицуи, Сумитомо, Мицубиши нарын хуучны зайбацу нар шинэ зохион байгуулалтад орж, бизнесээ үргэлжлүүлснээр кейрецу гэх бүтцийг болгожээ. Ялгаа нь гэвэл, бизнесийн харилцаа нь хэвтээ бүтэцтэй болж, кейрецугийн гишүүн компаниуд нэг нэгнийхээ хувьцааг харилцан эзэмших болсон байна. Мөн Америк маягийн компанийн засаглалыг нэвтрүүлж, хувьцаа эзэмшигч, компанийн удирдлагын заагийг тодотгож өгчээ.

Томоохон кейрецу нар тус бүртээ нэг банк, санхүүгийн байгууллага эзэмшиж, түүгээрээ дамжуулан иргэдээс хадгаламж татах замаар гишүүн компаниудаа санхүүжүүлж байсан төдийгүй харьяат компаниуд нь ханган нийлүүлэлтээ аль болох гишүүдийнхээ хүрээнд шийдвэрлэх дүрэмтэй байлаа. Энэ зохион байгуулалт нь Японы эдийн засгийг өнөө хүртэл тодорхойлж ирсэн өвөрмөц харилцан хамаарлын тогтолцоог бүрдүүлсэн юм.

1949 онд байгуулагдсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яам импортыг хязгаарлах бодлого баримтлахын зэрэгцээ төв банкаар дамжуулан кейрецу нарын эзэмшлийн арилжааны банкуудад барьцаагүй зээл олгож, аль салбарт хөрөнгө оруулалт хийх талаар заавар зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь хянаж байв. Энэ бүхний ачаар кейрецу нар богино хугацаанд хөл дээрээ босч, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх болжээ. Японы нэрийн хуудас болсон томоохон брэндүүдийн ихэнх нь энэ бүтцийн бүтээгдэхүүн билээ.

1990-ээд оны хямрал Японы эдийн засагт хүнд цохилт өгснөөр кейрецу маягийн бизнес доголдож эхэлсэн. Тухайлбал, 1994 онд Мицубиши кейрецуд харьяалагддаг 185 компани Японы ДНБ-ийн 10 орчим хувийг үйлдвэрлэж байсан боловч ихэнх нь алдагдалтай ажиллаж байв. Дайны дараагаар маш эрчимтэй хөгжиж, үргэлж шинэчлэгдэж байсан кейрецу нар яваандаа эрч хүчээ алдаж, дэндүү удаан, хэт хуучинсаг болсон гэж үздэг. Кейрецутэй холбоотой банкууд ард иргэдийн хадгаламжаар охин компаниудаа санхүүжүүлж, хуучинсаг менежмент, уламжлалт харилцаа холбоондоо найдсаар өрсөлдөх чадваргүй болсны улмаас хэд хэдэн банк дампуурчээ. Арав гаруй жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын үр дүнд кейрецу нарын нөлөө багасч, уламжлалт бус зохион байгуулалттай компаниуд олширсон боловч кейрецу загвар өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа юм.

Япон улс маш богино хугацаанд орчин үеийн техник технологид суурилсан мэдлэгийн эдийн засагтай болсон нь төр – хувийн хэвшлийн өвөрмөц түншлэл, үндэсний ухамсар бүхий хөрөнгөтөн – бизнесменүүдтэй нь холбоотой гэж хэлж болно. Анх баруунаас технологи импортлох замаар хөл дээрээ боссон Япон улс өдгөө техник технологи, шинжлэх ухааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна. Энэ бүхэн төрийн бодлого, хувийн хэвшлийн дэмжлэгийн цогц нийлбэр, түүний үр дүн гэлтэй.

Том татвар төлөгчдийн алба. Сүртэй сонсогдож байгаа биз? Энэ бол Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын албан бус “хоч”. Тус газар борлуулалтын орлогоороо тэргүүлдэг 200 орчим аж ахуйн нэгжийг хариуцдаг. 2010 онд “том татвар төлөгчид” улсын төсөвт 1,036.8 тэрбум төгрөг тушаасан нь Үндэсний татварын албаны улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 85 орчим хувьтай тэнцжээ. Том татвар төлөгчдийн эгнээнд Эрдэнэт ГОК гэх мэт улсын үйлдвэрээс гадна нэг эзэнтэй, эсвэл нэг бизнес группт харьяалагддаг аж ахуйн нэгж цөөнгүй байдаг нь Монголын эдийн засаг бүхэлдээ цөөн хэдэн компаниас хамаарах болсны илрэл гэлтэй.

Оны өмнөхөн Солонгосын хөрөнгө оруулагчид “Скайтел” компанийн хувьцаагаа Монголчуудад худалдсан ба уг шийдвэрээ “Монголын үүрэн телефоны зах зээл ханасан, цаашид үсрэнгүй өсөлт ажиглагдахгүй” гэж тайлбарласан. Монгол улс 3 сая хүрэхгүй хүн амтай. Маш сайн ажиллалаа гэхэд гурван сая хүнд гурван сая утас л зарна. Энэ нөхцөлд дотоодын зах зээлээ мөлжье гэвэл яалт ч үгүй олон салбарт хүч үзэж, өсөлтөө хангах хэрэгтэй болно. Дээр нь эрсдлийн асуудал байна. Олон салбарт үйл ажиллагаа явуулснаар эрсдлээ хуваарилж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой. Тийм ч учраас Монголын бизнесменүүд нэгэн зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, олон арван охин компани байгуулах болжээ.

Өнөөдөр Монголын ихэнх том бизнесийг арав, хорин жилийн өмнө бизнес эрхэлж эхэлсэн хүчтэй бүлэглэлүүд хянах болсон гэхэд хилсдэхгүй. Ихэнх нь алт, нефть, согтууруулах ундаа гэх зэрэг ашиг орлого сайтай салбараас гаралтай. Төрөл бүрийн тусгай зөвшөөрөл, лиценз, холбоо сүлбээ шаарддаг салбарууд л даа. Зарим нь ч улаан цайм улсад бараа шахах, тендер “будилуулах” замаар хөлжсөн.

Ихэнх нь хуучин бууны хугархайнууд. Тогтсон холбоо сүлбээтэй, танилын хүрээтэй. Бизнес хийх арга барил нь ч хуучинсаг. Мөнгөний мэдэлтэй албан тушаалд хамаатан садан, найз нөхдөө томилно уу гэхээс биш гадны хүнд тэр бүр итгэхгүй. Эзэн нь хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, жижиг гэлтгүй асуудалд оролцох сонирхолтой. Энэ бүхний уршгаар бизнесийн салбарт төрөөс дутахааргүй хүнд суртал бий болсон гэлтэй. Гэхдээ тэд шинэчлэгдэхийг зорьж байгаа. Гадаадад MBA хамгаалсан мөлчгөр залуусыг ажилд авч, компанийхаа бүтцэд өөрчлөлт оруулж эхэлсэн боловч менежмент, арга барилын хувьд дорвитой өөрчлөлт хараахан харагдахгүй л байна.

Учир нь саяхныг хүртэл ихэнх салбарт өрсөлдөөн харьцангуй бага байлаа. Харилцаа холбоо гэх мэт өрсөлдөөн ихтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд маш богино хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдөж буй нь өрсөлдөөн хир чухал болохыг илтгэнэ. Бизнесийн орчны хувьд ч тэр, жижиг компаниуд дарамт шахалт ихтэй нөхцөлд ажилладаг бол томоохон компаниуд хамгаалалт сайтай байдаг.

Санхүүгийн эх үүсвэрийн хувьд, хөл дээрээ боссон баталгаатай бизнестэй бол зээл ч амархан олдох тул шинэ тоглогчдын хувьд “групп”- уудтай өрсөлдөхөд ихээхэн бэрхшээлтэй. Банкны салбарын нийт зээлийн 30 орчим хувь 50 гаруй том компанид ноогдож байна. Японы зайбацу нар өөрийн гэсэн банк, санхүүгийн байгууллага байгуулах замаар хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж байсан бол Монголын бизнесийн бүлэглэлүүд ч мөн банкны салбарыг сонирхох болжээ. Шинээр банк байгуулж, эсвэл худалдаж авсан хэд хэдэн “групп” бий. Энэ нь өрсөлдөөнийг улам боомилох нигууртай. Японы загварыг дагасан Солонгос улс, бизнес бүлэглэлүүдийн банк, санхүүгийн байгууллага эзэмших эрхийг хязгаарладаг нь ийм учиртай.

Монголын топ 100 аж ахуйн нэгж гэх мэт жагсаалтад өмч хувьчлалд идэвхтэй оролцсон компаниуд олон бий. Эм Си Эс группын үндсэн цөм нь Спирт Бал Бурам үйлдвэр байсан бол Шунхлай групп АПУ-г худалдаж авсан, мөн Баянгол зочид буудал, Махимпекс, Талх чихэр зэрэг томоохон обьектыг хувьчилж авсан Женко групп байна, НИК-ийг худалдан авснаар Петро матад, Энержи Ресурс гэх мэт уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж чадсан Петровис байна, Говь үйлдвэр, ХААН банкны хувьчлалд оролцсон Таван богд групп байна, Чингис зочид буудлыг хувьчилж авсан Алтай трейдинг байна, г.м., г.м.

1990-ээд оны өмч хувьчлал цоо шинэ баячуудын давхаргыг бий болгосон бол 2000-аад онд “төрөөс төрсөн тэрбумтнууд” гэх хэллэг гарав. Жил ирэх тусам хэдэн арван хувиар өсөн нэмэгдэх улсын төсөв, уул уурхайн лиценз, газрын наймааны ачаар улс төр хамгийн өгөөжтэй бизнес болсон мэт. Бизнесменүүд улс төрд олноор орж, улс төр – бизнесийн бүлэглэл гэх ойлголт бий болж байна.

Улс төрийн нөмөр нөөлгөө бэхжүүлэх замаар бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх явдал хаа сайгүй л байдаг гэлтэй. Японы жишээн дээр ч ийм явдал ажиглагдаж байсан. Хувийн хэвшлийнхэнд хангалттай хуримтлал үүсч амжаагүй шилжилтийн эхэн үед Засгийн газрын хөрөнгө оруулалт болон төсвийн худалдан авалт асар чухал үүрэгтэй. Гагцхүү энэ үеийн хөрөнгө оруулалт хожим баялаг бүтээх эх үүсвэр болж чадах уу, үгүй юу гэсэн асуулт тавигдана. Африкууд шиг улсын тендер авах замаар олсон мөнгөө Швейцарийн банкинд хадгалуулаад байх юм бол хэрэг алга, харин Япончууд шиг технологийн шинэчлэлд зарцуулж байвал болох нь тэр. Япон улсыг жишээг харвал, зайбацу, кейрецу нар нь улс төрийн арын хаалгаар томорсон гэж хэлж болох ч, Засгийн газар нь иргэдийнхээ боловсролд маш их хөрөнгө оруулалт хийснээр хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлсэн ба энэ нь технологид суурилсан салбаруудыг хөгжүүлэхэд чухал түлхэц болжээ. Үр дүнд нь Япон улс чинээлэг дундаж давхаргатай болж чадсан юм. Харин хүндээ хөрөнгө оруулалт хийгээгүй нөхцөлд цөөн тооны хүмүүс огцом баяжиж, баян хоосны ялгаа улам даамжирдаг жишээ хангалттай бий.

Япон улсын хувьд, зайбацу нарын анхны хуримтлал уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбараас гаралтай байсан ч, тэд яваандаа технологийн салбар руу шилжиж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Манай улсын хувьд, уул уурхайн салбар манай нийт экспортын 80 гаруй хувь, ДНБ-ийн 30 орчим хувийг эзэлж байна. Олборлох салбар тийм ч олон ажлын байр бий болгодоггүй, тэгээд ч энэ салбарт бий болж буй цөөн тооны ажлын байрыг нарийн мэргэжлийн ажиллах хүч хомс байгаа нэрийдлээр гадаадын иргэд эзлэх болжээ.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар цалин хангамж сайтай ажлын байр олноор бий болгосон нөхцөлд л чинээлэг дундаж давхаргатай болно. Ингэхийн тулд боловсрол, дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, гаднаас техник технологи импортлох шаардлагатай ба энэ бүхэнд Засгийн газрын оролцоо маш чухал юм.

Японы Засгийн газар эдийн засгийн бодлогоо нарийн тодорхойлж, давуу эрх олгосон компаниуддаа тодорхой үүрэг даалгавар өгч, удирдан чиглүүлж байсан бол Монголд ийм нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Харин ч эсрэгээр, бизнесүүд зөвхөн өөрсдийн явцуу ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс төрд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, бид асуудлыг томоор харж чадахгүй байгаа юм.

1990-ээд оны эхэн үеийг бодвол компаниуд өөрийн гэсэн хуримтлал, өмч хөрөнгөтэй болж, цаашид өргөжин тэлэх боломжтой болжээ. Зөвхөн улс төрийн нөлөө тогтоохын төлөө өөр хоорондоо өрсөлдөх биш, эдийн засгаа бүхэлд нь хөгжүүлэх асуудалд санаа тавьж, хамтран ажиллах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлага гэдгийг зөвхөн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгсэл гэж харахын оронд үнэхээр нийгэмдээ ач тустай зүйлд хөрөнгө оруулалт хийж, шударгаар өрсөлдмөөр байна.

“Монголын эдийн засаг Япон, Солонгосынхтой төстэй загвараар хөгжих үү, эсвэл Индонези, Филиппины араас орох уу” гэсэн асуултын хариу ойрын хэдэн жилд тодорхой болох болов уу. Улс төрчид болон бизнесменүүдийн хандлага өөрчлөгдөхгүй бол авилгалд баригдсан, баялаг нь цөөн хэдэн гэр бүлийн гарт орсон Индонези, Филиппины хувилбар руу ойртох магадлал илүү өндөр байх шиг. Тэд хариуцлагаа ухамсарлана гэдэгт найдъя.

Инфляцийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч!
Эрхэм гишүүд сайдтайгаа, Монголбанкны ерөнхийлөгч судлаач нартайгаа, босогчид дагалдагч нартайгаа баг үүсгэн нэгэн зүйлийн төлөө санаа зовно. Тэр зовлон ИНФЛЯЦИ хэмээх нэртэй. Эрхэм инфляци шүдний өвчин, сэтгэлийн дарамтаар үл дуусах, хөгжлийн шарх, санхүүгийн хямрал гэх дагуултайгаар нийтэд, сэтгэлд, тархинд, сурах бичигт хоногшин үлджээ. Тэр шидэл инфляци үнэхээр хөгжлийн тээг, ядуурлын эх сурвалж мөн үү? Цалин зангуурч, үнэ өөд хөвсөн нийтлэг зураглалыг харвал яах аргагүй тийм.

Гэтэл түр хүлээ, зураглалын масштабыг тэлэх даруй юу эс харагднам. Инфляци руу микроскоп онилж хөлөөс толгой, биетээс матери хүртэл нь дахин нэг дурандах аваас инфляци гээчийг чөдөрлөж чадах уу? чаaлаа ч шаарaлага байна уу? ерөөсөө зөв үнэлдэг юм уу? гэх асуултууд мэндийн зөрүүгүй дэлбээлнэ.

Хаанаас гарч ирсэн юм бүү мэд, хэн нэгний сэтгэлгээний үндэслэлээр, бид инфляцийг тодорхой түвшинд барих ёстой гэсэн даалгавар хүлээж. Үйлийн үрт Монголбанк, Сангийн яам ханцуй шамлан сурах бичгээ эргүүлж, бусад улсын туршлагыг судална. Инфляцийг илааршуулах чухамхүү арга зам болбоос мөнгө ба сангийн хатуубодлого барих хэмээн сурах бичиг номлоно. Хэрэв арга барагдан, модоо баривал ОУВС-аас асуу, тэд чухамхүү глобалчлагдсан эмч хийгээд жор бичнэ хэмээснээр сурах бичгийн хавтас хаагдана. Монголбанк дуулгавартай, харин Сангийн Яамныхан дуу султайгаар түүнийг дагана.

Монголбанкны дуулгавартай эсэх нь зарласан Бодлогын хүүний хувь хэмжээ, борлуулсан ТБҮЦ-ны хэмжээгээр харагдах болно. Бодлогын хүү 11 хувь, ТБҮЦ 1.3 их наяд төгрөг, тэр нь өмнөх  оноос 149.8 хувиар өссөн ялгуусан амжилт. Үндсэн логик нь бодлогын хүү хэмээн нэр алдарт хүрсэн ТБҮЦ-ны хүүг өсгөж, талаар нэг тарсан – инфляци хөөрөгдүүлээд байгаа – илүүдэл мөнгийг хамж авах явдал. Муйхраар бол: зээл өгдөг сахилгагүй банкуудын гарыг цагдах, зээл авч ирээд л байшин барилга барин, элдэв түүхий эд худалдан аван, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого даран, хэдэн хүмүүст цалин олгож, улмаар инфляци бий болгоод байгаа пүүсүүдийг гэрт нь томоотой суулгаснаар үнийг бага түвшинд барих гэсэн ерөнхий сэтгэлгээ. Үйлдвэрлэл нь нэгэнт хөгжсөн, ард иргэд нь ажиллаад сурчихсан нийгмээс гаралтай Фрийдман авгад ийм дайны ялгуусан сэтгэлгээ төрөх нь зүй ёсны хэрэг биз. Гэтэл бид тэгтлээ үйлдвэржсэн, айхтар ажилчин ард түмэн билүү? Эсвэл тиймэрхүү түвшин өөд мацаж яваа билүү? Адаглаад, пүүсийн нийт зардлын 40 орчим хувь нь цалингийн зардал бол бас яая гэх вэ. Иймд ТБҮЦ-аар инфляци уургалж, эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг бол Америк сэтгэлгээт Монголжингоо романтик үлгэр.

Хүмүүс элдэв төрлийн шалтгаанаар бизнес эрхэлдэг. Хувь хүний авьяас, чадвар, боломж, аз завшаан гэх мэтээр шалтгааны хэлбэр мундахгүй. Гэвч энэ бүгдийн эцсийн зангилаа, амжилт гаргах үндэслэл нь инфляци байдаг. Инфляци хүнд боломжийг санал болгодог. Хэрэгцээ байна, нийлүүлэлт дутагдав гэсэн ариун дуут шуудангийн өөр нэг хэллэг нь инфляци биш гэж үү. Энэ инфляцид бүгд дуртай. Хэн дургүй вэ гэвэл улс төрч, төрийн ажилтан, төсвийн ажилтан буюу төсвөөр амьдрагчид дургүй. Харин бизнес эрхлэгч болон хөлсний ажилчид бол өөр хэрэг. Над мэтийн хөлсний булан таглагчид сэтгүүлийн үнийн өсөлтөд магнай тэнийх лугаа баярладаг. Утга нь миний цалин өсөх магадлал чухам мэндэлж байгаатай нягт холбоотой.

Мобиком үнээ өсгөсөн гэж сонсолгүй удаж. Ундааны үнэ гомдтол өссөн талаар ч ойр хавьд сонссонгүй. Тогтмол, эсвэл хямдарсан. Яг яагаад? Тэдгээр салбаруудад аль ч гадаадын улсад гайхуулахаар өрсөлдөөн бий болжээ. Өрсөлдөөн нь эцсийн дүндээ тогтмол үнийн хэв шинжийг өөртөө гүн шингээж. Холыг ойртуулах, ходоод цангааг тайлах эдгээр бизнест санхүүжилт олдож байсны үр шим. Юм эрэмбэ дараатай, ээлж солиотой. Боломжоо хүлээсэн бусад салбаруудын ээлж одоо биш гэж үү? Тэд юугаараа гэм буруутай гэж.

Ихэнх эдийн засагчид махны үнийг инфляци гаарлын шалтгаан гэдэг. ХҮИ-т эзэлж буй жин, хэлбэлзэж буй үнийн савлалт түүнийг батална. Тэгвэл юугаар баян малаар баян Монголчууд яагаад махны үнэ гэсэн зовлонтой болчихов? Хариулт нь маш энгийн. Төр чухам ач холбогдол өгөн өвлийн цагт ард түмэндээ хямд мах зардаг. Өөрөөр хэлбэл, махны үнэ хямд байх ёстой гэсэн ойлголт нь махны салбарын хөгжлийн таглаа.

Анхнаас нь махны үнийг чөлөөтэй тавьсан бол яах вэ гээд өөрөөсөө асуугаад үз. Одоогийн үнээс өндөр боловч дэлхийн зах зээлийн үнээс гавихгүй хэмжээнд хэлбэлзэж таарна. Үүний сацуу, мал мах дээр суурилсан томоохон пүүс компани байгуулагдсан, малчид өндөр орлоготой хийгээд олуулаа болсон байхыг үгүй гэх газаргүй. Ямартаа ч, ажлаа дээрэмдүүлсэн малчид ажил, амьдрал эрэлхийлэн нийтээрээ одоогийнх шиг Улаанбаатар руу зүглээгүй байх биз. Тийм ээ, бид махны үнэд хэт санаа тавьснаар Улаанбаатар хотын оршин суугчдын ам бүлийг сайн нэмсэн. Хамгийн аймшигтай нь, ажлаа алдсан малчдын сайн сайхны тусын тулд махны үнийг улам бууруулах эсвэл тогтмол байлгах бодлогыг хүчтэйгээр авч хэлэлцэх болсон. Гэх мэтээр төр аливаа асуудлыг хууль, журмаар шийдвэрлэх гэж оролддог.

Мэдээж төр хэнийг нь хэн, тэрийг нь тэр гэж бодолгүй, нийтийн эрх ашгийн төлөө бодлого боловсруулдаг. Гэвч бидний сонгосон нийгэмд, амьжиргааны сэтгэлгээнд эдийн засгийн зохицуулалт тэр болгон тохирдог гэж үү? Адам Смит зүгээр ч нэг хий хараад үл үзэгдэгч гар марын тухай олон долоон юм яриагүй гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, өвөл цагт махны үнэ яадаг билээ. Үнэ зуу зуугаар, температур хүйтрэх тутам өснө. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрын сэтгэл тавгүйтнэ. ХҮИ хоёр оронт тоо руу давшилна. Сүйрэл, ядуурал, хоосрол, улирлын гамшиг!

Өвлийн махны үнэ үнэхээр улс орны толгойн өвчин үү? Хэдэн айл үнийн өсөлтийн улмаас мах худалдан авч чадаагүй, эсвэл худалдан аваад уруудсан талаар баримттай мэдээлэл хэлэх хүн байна уу? ХҮИ бол ердөө зах дээр зарагдаж буй бүтээгдэхүүний нэрлэсэн үнийн өөрчлөлтийг нэгтгэж гаргадаг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хүмүүс заавал тухайн нэрлэсэн үнээр худалдаа наймаа хийнэ гэсэн үг биш. Жишээ нь, бид өвлийн цагт идэш хэрэглэж заншсан ард түмэн. “Өвлийн туранхай эцэнхий махнаас намрын тарган нь дээр” гэх хуучин цагийн хэллэг орчин цагт мандаж буй “өвлийн эцэнхий мөртлөө үнэтэй махнаас намрын тарган хийгээд хямд мах дээр” гэх ойлголтоор хялбархан update-лэгдсэн биш гэж үү.

Маш олон хүмүүс дээрх өгүүлбэрийг уншаад “Иргэд идэш авах боломжгүй бол яах вэ?” гэсэн хэрүүл хийж таарна. Цусанд нь байдаг зүйл. Логикоор бол хүмүүс өвөл, эсвэл ямар нэг арга сүвэгчлэн мах авч иднэ эсвэл огт авч чадахгүй. Гэтэл хямд үнэтэй мах намар байна. Өвөл муухай царайлаад ч болов авдаг бол намар авах боломж бас байж л таарна. Магадгүй үүнийг арилжааны банкууд овжноор ашиглан “ИДЭШ ЛИЗИНГ” ч юм уу сүржин нэртэй ээлжит зээл сонголтыг яагаад гаргаж болохгүй гэж? Ямар ч байсан өвлийн махны үнэ мөнгөний хатуу бодлого, сангийн хэт хошуу дүрэлтийг өдөөх үндэслэл яав ч биш.

Ерөнхийд нь базаад хэлэхэд, хадгаламж 10, зээл 20 хувиар яригдаж байхад инфляцийг нэг оронтой тоонд барих мастер төлөвлөгөө бөгөөд саваагүй бодол хаанаас төрснийг таахад үнэхээр бэрх. Явж явж, ИНФЛЯЦИ нь субъектив талаас: улс төрчийн яриа, сэтгүүлчийн нийтлэл, эдийн засагчийн зовлон, бизнес эрхлэгчдийн баяр хөөр, хэрэглэгчийн хохирол, харин объектив тусгалаас: бодлогын үр дүн, бизнесийн үүд хаалга, ядуурлын эхлэл, хэрүүлийн алим, хэрэглээний сонголт, мөнгөний үнэ цэнэ! Хаанаас харах нь Таны л сонголт!

Инфляци гэж юу вэ ?
Инфляци буюу үнийн өсөлт хэмээх эдийн засгийн ойлголт жирийн иргэдэд хамгаас ойр тусдаг. Иргэдийн халаасан дахь мөнгөний худалдан авах чадварыг илтгэх энэхүү үзүүлэлт хэн хүний хувьд хамгийн эмзэг тоо баримт. Тийм ч учраас улсын төсөв хэлэлцэх, цалин нэмэх тухай ам нээхэд л эдийн засагчид инфляци гэгч хадны мангаагаар айлгаж эхэлдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил инфляци тэдэн хувьтай гарчээ” гэсэн ганц л тоо яригддаг бол “Ес далан зургаа” сэтгүүл инфляцийн бүрэлдэхүүн хэсгийг шинжлэхийг хүссэн юм.

Хэвлэлийн баатар болдог тэрхүү тоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Хэрэглээний үнийн индексийг ашиглан тооцоолдог. Энэхүү индекс нь хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн хоёр үндсэн үзүүлэлтэд тулгуурладаг ба хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлөөс бүрддэг бол хэрэглээний бараа, үйлчилгээний жин нь өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувийн жинг илтгэдэг аж.

2006 оноос хойш Улаанбаатар хотын Хэрэглээний үнийн индексийн тооцоонд нийслэлчүүдийн түгээмэл хэрэглэдэг 287 бараа, үйлчилгээ бүхий хэрэглээний сагсыг ашиглах болжээ (хөдөө орон нутагт 194 бараа үйлчилгээ бүхий хэрэглээний сагсыг ашигладаг). Монголчуудын нийтлэг хэрэглээг баримжаалах зорилготой уг сагсан дахь бараа үйлчилгээг 12 бүлэгт хуваан тайлагнадаг. Хэрэв таны хэрэглээний дүр зураг тухайн сагсан дахь бараа үйлчилгээнээс хол зөрүүтэй бол таны хувьд үнийн өсөлт арай өөрөөр мэдрэгдэнэ гэсэн үг.

Хэрэглээний үнийн индекс дэх бүлэг тус бүрийн хувийн жин, үнийн өөрчлөлтийг дараах хүснэгтээр харуулав. “Хүнсний бараа, согтууруулах бус ундаа” гэдэг бүлгийн хувийн жин 40 орчим хувьтай байгаа нь хүнсний барааны үнэ инфляцид хамгийн ихээр нөлөөлдгийг илтгэнэ. Харин “Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ” хэмээх бүлэг ердөө 2.9 хувийн жинтэй байгаа нь сонирхол татаж байна. Үүрэн холбоо, интернэт эрчимтэй хөгжих болсон энэ үед холбооны зардал дундаж өрхийн хэрэглээнд илүү өндөр хувьтай байж мэдэх л юм. Бүлэг тус бүрийн индекст эзлэх хувийн жинг 2005 оны Өрхийн орлого зарлагын судалгааны үр дүнд тулгуурлан тогтоосон болохоор сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтүүд орхигдох магадлалтай гэнэ.

Үнийн өсөлтийн хувьд авч үзвэл, 2010 оны 10-р сарын үнийг 2009 оны мөн үетэй харьцуулахад ерөнхий индекс буюу инфляцийн түвшин 11.3 хувьтай гарсан байна. Боловсролын үйлчилгээний үнэ ханш хамгийн өндөр хувиар буюу 20.4% нэмэгдсэн бол тээврийн үнэ хамгийн бага буюу 1.6% нэмэгджээ. Зөрүүтэй байгаа биз?

Түүхий Эдийн Үнийн Чиг Хандлага
2000 оны эхэнд дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчид уул уурхайн салбарынхны тоон үзүүлэлтийг тоож хардаг ч үгүй байлаа. Тэд цоо шинэ салбар, цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ үйлчилгээнд хошуурч, улиг болсон уул уурхай хэнд ч хэрэггүй мэт санагдаж байсан үе. 2001 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын нийлмэл үнэлгээ ердөө 300 тэрбум ам.доллар буюу “Microsoft”-ын тухайн үеийн үнэлгээний тал хувьтай тэнцэж байсан юм. Гэтэл 2008 онд буюу ашигт малтмалын үнийн өсөлт дээд цэгтээ хүрэх үед дэлхийн уул уурхайн гигант “BHP Billiton” дангаараа 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон билээ (өдгөө тус компани 190 орчим тэрбум ам.долларын үнэлгээтэй).

Аравхан жилийн дотор зах зээлийн хандлага ийнхүү эрс өөрчлөгджээ. Шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах харьцангуй хялбар болсон энэ үед үйлдвэрлэгч хоорондын өрсөлдөөн улам эрчимжиж байна. Ялангуяа ашгийнх нь дийлэнх хувь технологийн давуу талаас хамаардаг байсан салбарууд аш их өрсөлдөөнтэй тулгарах болжээ. Тэд арга буюу түүхий эдийн төлөө үхэн хатан тэмцэлдэж, улмаар ашиг орлогынх нь дийлэнх хувь эцсийн  үтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бус, түүхий эд нийлүүлэгчдэд ноогдох болов.

1995 онд “Fortune global 500” жагсаалтад ердөө 3уул уурхайн компани багтаж байсан бол 2009 оны жагсаалтад 16 уул уурхайн компани бичигджээ (газрын тосны компаниудыг тооцоогүй болно). 1995 оноос хойш уул уурхайн компаниудын орлого арав дахин нэмэгдэж, ашгийн маржин нь гурав дахин өссөн байна. Харьцуулбал, энэ хугацаанд автомашины салбарын орлого хоёр дахин нэмэгдсэн боловч ашгийн маржин нь хоёр дахин буурчээ. Өөрөөр хэлбэл, тэдний ашгийг түүхий эд нийлүүлэгчид залгих болсон юм.

Уул уурхайн салбар ашиг орлого сайтай байгаа ч, энэ байдал хир удаан үргэлжлэх вэ? Ашигт малтмалын үнэ ханш тодорхой давтамжтайгаар өсч, буурч байдаг нь эдийн засгийн мөчлөг хэмээх ойлголттой холбоотой ба түүхий эдийн үнийн урт хугацааны чиг хандлагад дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

Онолын хувьд, түүхий эдийн үнэ доод хязгаартаа хүрсэн тохиолдолд өндөр өртөгтэй уурхайнууд зах зээлийн жам ёсоор хаагдаж, тэр хэмжээгээр нийлүүлэлт багасах учиртай. Гэвч уул уурхайн салбарт эрэлт нийлүүлэлтийн энгийн онол төдийлөн үйлчилдэггүй. Нэгдүгээрт, уурхайг хаах нь өндөр өртөгтэй, цаг хугацаа шаардсан ажил байдаг тул илүүдэл нийлүүлэлтийг хэдхэн сарын дотор үгүй хийчихэж болдоггүй. Хоёрдугаарт, их эмжээний хөрөнгө зарж уурхайгаа ашиглалтад оруулсан компанийн хувьд алдагдал хүлээгээд ч болтугай борлуулалт хийх нь илүү ашигтай байх тохиолдол бий.

Гуравдугаарт, нөөц нь тогтоогдсон орд газрыг ашиглалтад оруулахад дунджаар 6-10 жил шаардагддаг ба уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт ихэвчлэн түүхий эдийн үнэ өндөр байхад хийгддэг. Гэтэл шинэ уурхай олборлолт хийж эхлэх үед түүхий эдийн үнэ зах зээлийн мөчлөгийн дагуу аль хэдийн унаж эхэлсэн байх магадлалтай. Энэ нь тухайн түүхийн эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар үнийг нь улам бүр унагаах үндсэн хүчин зүйл болдог байна. Тийм ч учраас түүхий эдийн үнийн доод хязгаарын үе үнэ өндөр байхад хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн шинэ уурхайнууд ашиглалтад орж дуустал үргэлжилдэг. Энэ үед уул уурхайн компаниудын ашиг орлого хумигдаж, хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадамжгүй болдог байна.

Улмаар эдийн засаг эрчимжиж, түүхий эдийн эрэлт сайжирна. Санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байсан уул уурхайн компаниуд шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийж амжаагүй байх тул түүхий эдийн нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж чадахгүй. Иймд үнэ өсч эхэлнэ. Энэ үед хөрөнгө оруулагчид уул уурхайн шинэ төслүүдэд мөнгө цутгаж эхлэх бөгөөд эдгээр шинэ төслүүд ашиглалтад орсноор үнэ унаж, дараагийн мөчлөг эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн таатай нөхцөлд хийгдсэн хөрөнгө оруулалт эргээд хямд үнийн мөчлөгийг удаашруулах аюултай.

Дээрх дүгнэлтэд үндэслэвэл, удахгүй ашиглалтад орох гэж буй шинэ уурхайнуудын хүчин чадлыг тооцоолох замаар илүүдэл нийлүүлэлттэй мөчлөг хэзээ эхэлж, ир удаан үргэлжлэх вэ гэдгийг таамаглаж болох юм. 2004 онд эхэлсэн энэ удаагийн үнийн өсөлт 2006 онд оргилдоо хүрсэн билээ. Энэ хугацаанд уул уурхайн компаниудын ашиг орлого огцом нэмэгдэж, улмаар шинэ төслүүдэд хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдсэн нь үнийн доод хязгаарын дараагийн мөчлөгийг улам бүр удаашруулах төлөвтэй байна. Зэсийн үнийн чиг хандлагыг авч үзье. 20-р зууны туршид зэсийн эрэлт жилд 4 хувиар өссөн; цаашид өсөлт хэвийн явагдана гэж үзвэл 2013 он гэхэд зэсийн эрэлт 2 сая тонноор нэмэгдэх боломжтой. Уул уурхайн компаниуд 2004 оноос эхлэн идэвхжиж, зэсийн томоохон орд газруудад хөрөнгө оруулсан билээ. Ирэх жилээс хэд хэдэн шинэ уурхай олборлолт хийж эхлэх юм (зураг 1).

Удахгүй ашиглалтад орох гэж буй уурхайнуудын хүчин чадлыг тооцвол, 2013 он гэхэд зэсийн нийлүүлэлт 3.7 сая тонноор нэмэгдэж, зах зээлийн эрэлтийг давах төлөв ажиглагдаж байна. Энэ нь зэсийн үнийг доош нь чангааж, үнийн доод хязгаарын дараагийн мөчлөгийг эхлүүлж мэдэх юм.

Оюу Толгой төслийн хувьд, уурхайн олборлолт хийж эхлэх хугацаа нь зэсийн үнэ унаж эхлэх үетэй давхцах төлөвтэй байгаа нь төслийн үр өгөөжид сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Түүнчлэн, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд, “татварын аль нэг жилд гарсан алдагдлыг тухайн алдагдал гарсан жилийн дараах дараалсан татварын  таван жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцож болно” гэж заасан байгаа. Өнөө хир алдагдалтай ажиллаж байгаа тус компанийн хувьд, хэзээнээс татвар ногдуулах хэмжээний орлого олж эхлэх нь тодорхой бус байна. Товчхон хэлэхэд, зах зээлийн нөхцөл байдал, төслийн санхүүгийн чадамж зэрэгт дүгнэлт хийвэл Оюу Толгой ашиглалтад орсон даруйдаа улсын төсөвт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэг нь эргэлзээтэй. Урт хугацаанд нөхцөл байдал эерэгээр эргэх магадлалтай ч, Монгол улсын Засгийн газар өнөө маргаашгүй огцом баяжих нь юу л бол…

Хөрөнгийн Зах Зээл
Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хамгийн жижиг бирж хэмээн өхөөрдөх нь бий. Манай улсын цор ганц хөрөнгийн бирж болох МХБ удахгүй хорин жилийнхээ ойг тэмдэглэнэ. 1992- 1995 онд өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ба улмаар 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн түүхтэй.

Хөрөнгийн зах зээл гэдэг нь үнэт цаас буюу хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хэрэгслийн арилжаагаар хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татан төвлөрүүлэхэд чиглэсэн арилжааны зах юм. Анхдагч хөрөнгийн зах зээл дээр бонд болон хувьцаагаа анх удаа гаргах буюу IPO хийх замаар мөнгө босгох үйл ажиллагаа явагддаг. Харин хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өмнө нь худалдаж авсан үнэт цаасаа өөр хоорондоо арилждаг (Санхүүгийн зохицуулах хороо).

Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд мэдээллийн урсгал маш чухал үүрэгтэй байдаг. Манай банкууд өнөө хир зээлдэгчдийнхээ давхар балансыг хүлээн зөвшөөрдөг нь мэдээллийн ил тод байдлыг боомилж, далд эдийн засгийг өөгшүүлдэг сул талтай. Тэгвэл хөрөнгийн бирж дээрх олон тооны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд компаниуд бүх мэдээллээ ил гаргах ёстой болдог. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрчимжсэнээр компанийн засаглал сайжирч, ил тод байдал нэмэгдэх магадлалтай. Нөгөө талаас, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн тогтолцоо төлөвшөөгүй тохиолдолд хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эдийн засгийг хямруулах магадлалтай юм.

2010 оны 8-р сарын 31-нд биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн нийт үнэлгээ анх удаа 1 их наяд төгрөгт хүрсэн ба энэ нь арилжааны банкуудын нийт активын 20 хувь, ДНБ-ийн 16 хувьтай тэнцэж байна (Зураг 5).

Монголын хөрөнгийн биржид 353 хувьцаат компанийн үнэт цаас албан ёсны бүртгэлтэй. Гэхдээ үйл ажиллагаа нь зогсоод гурваас дээш жил болсон 160 гаруй компанийн арилжааг Санхүүгийн зохицуулах хорооноос түр зогсоогоод байгаа тул бодитоор арилжаанд орж буй үнэт цаасны тоо 200 орчим байгаа юм. Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдснаас хойш ердөө 12 компани шинээр бүртгэгдэн IPO хийжээ (Frontier Securities). Өмч хувьчлалын хүрээнд биржид бүртгэгдсэн компаниудын 30 орчим хувь нь ХХК хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан ба 2010 онд гэхэд л Эрдэнэт хивс, НИК, Спирт бал бурам зэрэг томоохон компаниуд биржийн бүртгэлээс хасагдсан байна.

2009 онд Монголын хөрөнгийн бирж дээр нийтдээ 23 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ \Үндэсний статистикийн хороо\. Энэ нь мөн оны биржийн зах зээлийн үнэлгээний 4 орчим хувь юм. Үнэт цаасны хөрвөх чадварыг илтгэх энэхүү харьцаа хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудад 100% буюу түүнээс дээш байх нь элбэг байдаг (Зураг 6). Хувьцаат компаниудын бүтэц, хөрөнгө оруулагчдын идэвхгүй байдлын улмаас Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадвар маш муу байгаа юм. Ихэнх компанийн хувьцаа тухайн компанийн удирдлагын гарт төвлөрсөн байдаг болохоор нийтийн эзэмшилд байдаг болон арилжаалах боломжтой хувьцаа буюу хөвөгч хувьцааны хувь хэмжээ маш бага байдаг. Жишээ нь, АПУ ХК-ийн хувьцааны 92 хувь удирдлагынх нь эзэмшилд байдаг ба тус компанийн нийт хувьцааны ердөө 8 хувь нь зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж байна (Eurasia Capital).

Товчхон дүгнэхэд, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өмч хувьчлалын үеийн түвшинд гацсан гэж хэлж болно. Биржид шинээр бүртгүүлж, анхдагч зах зээлд амжилттай хувьцаа гаргасан БиДиСек, Монголиа Девелопмент Ресорсес, Женко Тур Бюро зэрэг компанийг дурдаж болох боловч биржийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги хэвээр байгаа юм.

Энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжилтэй нягт холбоотой. Дотоодын зах зээлээс мөнгө босгохын тулд хувьцаат компаниуд банкуудтай өрсөлдөх шаардлагатай болно. Банкны хадгаламжийн хүү хангалттай өндөр байхад хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол бага байх нь ойлгомжтой. Монголын хувьд хөрөнгийн зах зээл харьцангуй шинэ ойлголт тул иргэдэд наад зах нь санхүүгийн мэдлэг, чадвар үгүйлэгдэж байна. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт найдаж буй боловч өнөөдрийн байдлаар ердөө 627 гадаадын иргэн, 67 гадаадын аж ахуйн нэгж үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэжээ (Санхүүгийн Зохицуулах Хороо).

Гадаадын зах зээлээс мөнгө татах боломжийг нэмэгдүүлдэг нь хөрөнгийн биржийн маш том давуу тал юм. Монголын эдийн засагт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох бүрэн боломжтой боловч биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг төдийлөн татаж чаддаггүй. Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй Монголын компаниуд гадны биржийг сонирхож буй нь зүй ёсны хэрэг ч, давхар дотоодынхоо бирж дээр хувьцаа гаргавал Монголын Хөрөнгийн Биржийн эргэлт сайжирч магадгүй юм. Мөн түүнчлэн, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны томоохон компаниудад дотоодын бирж дээр хувьцаа арилжих нөхцөл тавих талаар ярьж эхэлсэн нь Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж болох юм.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин маш чухал гэдгийг дахин хэлье. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хувьцаат компаниудын засаглалд хяналт тавьж чадаагүй тохиолдолд хадгаламж зээлийн хоршооны дууль давтагдахгүй гэх газаргүй. Монгол улсад байгалийн баялаг, эдийн засгийн нөөц бололцоо хангалттай байгаа боловч эрх зүйн зохицуулалтын хувьд дутагдалтай зүйл их байна. Энэ бол бидний хамгийн том сул тал. Монголчууд бид сул талаа засч залруулах алсын хараатай юу, үгүй юу гэдэг асуултыг харин уншигч танд үлдээе.

100 Жилийн Өмнө
Манай улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт ихэвчлэн уул уурхайн салбараар хязгаарлагддаг байсан бол өнгөрсөн жил LVMH групп Монголын худалдаа үйлчилгээний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, Улаанбаатар хотод Луи Вьюттон брэндийн дэлгүүрийг нээснээр Монголын даяарчлалын түүхэнд цоо шинэ хуудас нэмсэн билээ. Тэгвэл Луи Вьюттоны багийнхан одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1907 онд анх Монголд ирж байжээ. Богд Жавзандамба хутагт Луи Вьюттоны цүнх, чемоданаар гангардаг байсан юм биш биз?!

Банкны Салбар
Арилжааны банк бол хөрөнгө илүүдэлтэй байгаа газраас хөрөнгө дутагдалтай байгаа газар руу мөнгөн хуримтлалыг шилжүүлэх үүрэгтэй санхүүгийн зуучлагч байгууллага юм. Мөнгөн хуримтлал бүхий хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж цуглуулан хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог. Санхүүгийн зуучлал түргэн шуурхай явагдаж байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлт хурдсах буюу эдийн засаг бүхэлдээ нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар зарцуулах боломж бүрддэг хэмээн эдийн засагчид үздэг (Schumpeter et al). Монголын нөхцөлд энэ нь банкуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай.

2010 оны 8-р сарын эцэст Монголын банкны салбарын нийт актив 5 их наяд төгрөг буюу 2009 оны ДНБ-ийн 80 орчим хувьтай тэнцжээ. Монголд өнөөдөр 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Хаан, Голомт болон Худалдаа хөгжлийн банк нарын гурван банк салбарынхаа нийт активын 70 хувийг бүрдүүлдэг (Зураг 2). Өнөөдрийн байдлаар, банкууд нийт активынхаа 62.8 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгоод байна (Монголбанк).

Банкны салбарын зээл, активын харьцааг харвал арилжааны банкууд бүрэн хүчин чадлаараа зээл олгохгүй байна гэсэн дүгнэлт хийж болох юм. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал болон бусад шалтгааны улмаас 2008 оноос зээлийн өсөлт огцом саарч, 2009 оны эцсээр өмнөх онтойх арьцуулахад өсөлтгүй гарсан байна. 2010 он гарсаар бодит эдийн засаг сэргэж эхэлсэн ч зээл олголт хараахан нэмэгдсэнгүй. 2009 оноос чанаргүй зээлийн хэмжээ өсч эхэлсэн бөгөөд 2009 оны эцсээр нийт зээлийн 17 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтах болжээ (Зураг 3).

Банкуудын зээлийн бүтцийг харвал, худалдааны салбарт хамгийн их зээл олгогджээ (Зураг 4). Худалдааны зээл харьцангуй эрсдэл багатай, түргэн хөвөрдөг гэдэг утгаараа банкуудад ашигтай байдаг. Гэхдээ худалдааны зээлийн хувь хэмжээ ийм өндөр байгаа нь дотоодын үйлдвэрлэгч нарт импортын барааны хямд үнийн дарамт учруулахаас гадна зээл авах боломжийг нь хязгаарладаг. Энэ нь эдийн засгийн бодит секторын өсөлтийг саармагжуулах аюултай.

Банк төвтэй санхүүгийн зах зээлтэй улсад, арилжааны банкуудын аль салбарт, ямар нөхцөлтэй зээл олгох шийдвэр тухайн салбарын хөгжлийг тодорхойлдог тул банкны шийдвэр эдийн засгийн ирээдүйн дүр зургийг бүтээдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, манай банкууд ихээхэн хариуцлагатай нөхцөлд ажиллаж байгаа юм. Арилжааны банк бол бизнесийн байгууллага учраас богино хугацааны ашиг орлогоо бодож, эдийн засгийн хөгжилд төдийлөн ач холбогдолтой бус шийдвэрүүдийг гаргах нь бий. Энэ тохиолдолд төр засгийн бодлого чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Засгийн газрын бодлогын хүрээнд банкуудын үйл ажиллагааг урт хугацааны эдийн засгийн өсөлт зэрэг тодорхой зорилтод чиглүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох нь чухал юм.

Гэтэл Монгол улсын Засгийн газар арилжааны банкуудаа дэмжих бус, тэдэнтэй өрсөлдөх бодлого баримталж эхэлсэн нь анхаарал татаж байна. Засгийн газар 2010 оны 7-р сард удаан хугацаанд яригдсан Хөгжлийн Банк байгуулах шийдвэр гаргасан. Тус банк нь Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх гэнэ. Төрийн баталгаа гаргах замаар гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй тус байгууллага дөнгөж төлөвшиж эхэлсэн банкны салбарын бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулах нь дамжиггүй.

Мөн түүнчлэн, банкны санхүүжилтийн хувьд хэд хэдэн тулгамдсан асуудал байсаар байна. Нэгдүгээрт, барьцаа хөрөнгийн асуудал байна. Хөнгөлөлттэй зээл олгоход чиглэсэн төсөл хөтөлбөрт хамрагдахад хүртэл барьцаа хөрөнгө шаардагддаг. Дээр нь зээлийн хүүний асуудал байна. Ихэнх тохиолдолд зээл авсан даруйдаа хүү төлж эхлэх болзол тавигддаг ба тухайн төсөл хэрэгжиж эхэлсэн даруйдаа зээлийн хүүний дарамтад орж, зээлээ эргэн төлөх чадваргүй болох нь ч бий.

Барууны банкууд олгосон зээлээ багц болгон мөнгөний зах зээл дээр худалдах замаар эргэлтийн хөрөнгөө суллаж авах эсвэл дотоодын болон олон улсын зах зээлд нэмэлт санхүүжилт татах зорилгоор үнэт цаас гаргах явдал түгээмэл байдаг. Монголын хувьд, банкуудын зээл олгох хүчин чадал зөвхөн харилцагчдаасаа цуглуулсан хадгаламжийн хэмжээгээр хязгаарлагддаг. Аж үйлдвэр, уул уурхайн салбарын томоохон төслүүдэд шаардагдах их хэмжээний урт хугацаатай санхүүжилтийг Монголын зах зээлээс босгох боломж хомс байгаа тул Монголын компаниуд гадны зах зээлийг зорихыг хүсэх болсон. Зах зээлийн нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөн нь Монголын санхүүгийн зах зээлийн бүтцэд нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм.

Банк уу, Бирж үү?
Бизнес эрхлэгчдийн хувьд банкны зээл авах эсвэл хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах гэсэн нэмэлт санхүүжилтийн үндсэн хоёрэх үүсвэр бий. Тухайн улсын эрх зүйн орчин, түүхэн хөгжил, ард иргэдийн сэтгэхүйгээс хамааран аль нэг зах зээл нь түлхүү хөгдөг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт бий болсон хуримтлалын дийлэнх хэсэг нь банкны салбар аль эсвэл хөрөнгийн зах зээлд төвлөрдөг гэсэн үг. Тухайлбал, Герман, Япон зэрэг улсууд банк төвтэй санхүүгийн зах зээлтэй бол АНУ, Их Британи зэрэг улсууд хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүгийн зах зээлтэй. Жишээ нь, АНУ-ын иргэдийн мөнгөн хуримтлалын 52 хувьнь үнэт цаасны зах зээлд шингэдэг байхад Япон улсад зах зээлийн 55 хувийг банкны хадгаламж эзэлдэг байна (Зураг 1).

Зарим улсад хөрөнгийн бирж, зарим улсадбанкны салбар түлхүү хөгждөг нь ямар учир шалтгаантай вэ? Дээрх улсуудын түүхэн хөгжил, онцлог шинж чанарыг харвал, эх газрын эрх зүйн тогтолцоотой Герман, Япон зэрэг улсад банкууд онцлох үүрэг гүйцэтгэж ирсэн бол Англо-саксон эрх зүйн тогтолцоотой АНУ, Их Британи зэрэг улсад хөрөнгийн зах зээл илүү хөгжжээ. Англо-саксон хуультай улсад шүүх засаглал онцгой эрхтэй байдаг нь элдэв маргааныг таслан шүүх явцыг хялбаршуулдаг ба энэ нь хөрөнгийн зах зээл, компанийн засаглалын хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Тэгвэл шүүгчдийн эрх мэдэл хуулиар хязгаарлагддаг эх газрын хуультай улсад элдэв маргааныг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шүүх боломж хомс байдаг. Энэ тохиолдолд банкууд зохицуулалт хийдэг байна.

Аль нэг тогтолцоо нь эдийн засгийн өсөлтөд онцгой хувь нэмэр оруулдаг гэсэн дүгнэлт хийх боломжгүй юм. Тийм ч учраас санхүүгийн харилцааг зохицуулах чадамж өндөртэй эрх зүйн орчин санхүүгийн зах зээлийн бүтцээс илүү чухал гэдэгтэй ихэнх эдийн засагчид санал нийлдэг (Ross Levine et al).

Монгол улсын хувьд, хувийн секторын санхүүжилт арилжааны банкуудын зээл олголтоос бүрэн хамаардаг гэж хэлж болно.Энэ нөхцөлд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр санхүүгийн салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж, улмаар санхүүгийн зуучлал түргэн шуурхай, хямд өртөгтэйболно гэдэгт найдаж буй. Манай улсын санхүүгийн зах зээл өнгөрсөн хорин жилийн туршид банк төвтэй хөгжиж ирсэн болохоор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь дамжиггүй.