Энэ жагсаалтад 1980-аад онд зохиогдсон атлаа хөгжмийн түүхэнд мөнхөрч, үеийн үед сонсох домог, аман зохиол болсон дуунуудаас гадна 90-ээд оны босгыг давж чадалгүй 80-аад ондоо зэрэглээтэн үлдсэн дуунуудыг багтаах гэж оролдсон боловч 9 дуу байх ёстой гэж тушаав. Хамгийн iconic-уудыг нь сонголоо.
Бага байхдаа шинэ жилийг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Ах эгч нар бөөнөөрөө манайд ирнэ… идэж ууна, дуулж бүжиглэнэ. Зурагтаар шинэ жилийн нэвтрүүлэг гарахыг тэсэн ядан хүлээж, Монгол, Орос, бүгдийг нь үзнэ. Заримдаа Орос сувгаар гадаад хамтлагууд гарч биднийг баярлуулдаг байв. Би ч их жоохон байж, ээж аавын нүдийг хариулж байгаад хагас хундага шампанск хулгайгаар уучихаад инээд алдаад л бүжиглээд байсан гэдэг. Одоо бодоход, миний багадаа хийдэг байсан бүжгийн хөдөлгөөн явж явж муу аеробикийн дасгал байсан юм билээ.
Тэр үед Итали дуучид их моодонд орж байсан. Toto Cutugno, Pupo, Al Bano …
Соц.үед нам эвлэлд элсэх хүсэлтэй хүмүүсээс, “Цонхоор хар. Юу харагдаж байна?” гэж асуудаг байсан гэнэ лээ. Хариуд нь, “Эх орны минь социалист бүтээн байгуулалт харагдаж байна” гэж хэлэх ёстой, эс тэгвээс элсүүлэхгүй.
Улаанбаатар хотод социалист бүтээн байгуулалтын хүчинд хэд хэдэн орон сууцны хороолол, цахилгаан станц, г.м. баригдаж, нийслэлийн минь өнгө төрх үлэмж өөрчлөгдсөн билээ. Гэвч сүүлийн хэдхэн жилд түүнээс хэд дахин олон байшин барилга, орон сууцны хороолол капиталист шуналын хүчинд сүндэрлэж, Улаанбаатар минь дахиад л зүсээ хувиргачихлаа. Социалист үзэл суртал, капиталист шунал хоёрын аль нь илүү хүчтэй, илүү үр бүтээлтэй вэ …
Хэд хоногийн өмнө төрийн албанд ажилладаг найзынхаа ажил дээр очсон юм. Ажлынхантайгаа Starcraft тоглож байсан найзыгаа хүлээх зуураа CD, DVD-ны цуглуулгыг нь эргүүлж суув. Билл Гэйтс ахын бүтээлээс авахуулаад Adobe, Corel гэх мэт өдөржин бичиг цаастай зууралддаг хүнд ямар хэрэг болдог нь тодорхой бус пират програмууд маш олон байлаа. Нөхрийн компьютерийг харвал нилээд хэдэн лицензгүй програм суулгасан байж таарав.
Ардчилсан хувьсгалын хүчинд бид хаана яаж амьдрах, ямар боловсрол эзэмших, ямар ажил эрхлэх, ямар бараа худалдаж авах, ямар даргатай байх гээд л бүх зүйлд сонголт хийх эрхтэй болсон нь үнэн. Харин сүүлийн хорин жил бид өөрсдийн сонголтдоо захирагдан амьдрах арга ухаанд суралцаж байна. Хийсэн сонголтын минь үр дүн сайн ч байж болно, муу ч байж болно. Буруу сонголт хийх нь хүртэл хувь хүний асуудал учраас хүн бүр сонголтынхоо хариуцлагыг хүлээх ёстой.